Орхон голын бохирдлын талаар үнэнийг илчлэв
Дээшээ Улайстайн голоос уруудаад буцаж явахад Орхон нийлдгийн дээрээс эхлээд тэр хавийн хонхорхойд тогтсон шавар нь хүртэл ийм шар болсон байна лээ. Тэгэхээр ай сав нь тэр чигээрээ бохирдсон гэсэн үг.
Наадмын дараа очиход арай ийм өнгөтэй байгаагүй. Одоо энэ угаадас урсалгүй бүтэн 3 жил болж байж л Орхон гол цэвэршинэ. Учир нь одоо тунгалаг үедээ чулуу хөдөлгөх төдийд л ёроолдоо тунасан шар тунадас нь манарч гарч ирдэг болсон байна лээ.
Лусыг сохор гэж ярьдаг ч лус өөрөө айхтар хатуу эддээ. Үйлийн үр гэдгээс огтхонч айдаггүй улсууд болтой юмаа. Дамжсан олон цөөрөм нь дүүрээд ирэхийн цагт доод нуур нь дүүрч халиад голруу угаадас нь ордог юм билээ. Нэмж нуур ухаад ч нэмэргүй. Ганцхан арга бол уурхайг зогсоох арга л байгаа байх. Хууль хяналтын байгууллагынхан та нар юу хийж байдаг улс вэ? Монголын загасны нөөц ихтэй сайхан голыг чинь самарч байна цаана чинь!!!
Хуулиа хууль шиг мөрддөг болтлоо бидэнд хэр хугацаа хэрэгтэй бол... Хөгжиж буй орнуудын хар түүх манайхыг ч тойрохгүй дайран өнгөрч байгаа нь харамсалтай. Байгалаа сүйтгэж, баялагаа хоосолж ан амьтнаа хүйс тэмтэрч хядсаныхаа дараа ухаан сууж буцаагаад хүний гараар байгалаа бүтээх гэж оролдох вий. Сүүлчийн дусал ус ширгэж үгүй болоход, алтыг бид ууж болдоггүйг мэдрэнэ.
Энэ алтны угаадастай ус хотод амьдарч байгаа та бидэнд бүгдэд нь хамааралтай. Үүнийг мал ууна. Малыг бид иднэ. Хориг тавьж чадах албан тушаалтныг хартал, хараад ажлаа хийтэл нь шэйр хийж түмэнд түгээж түргэн авхуулсу!
Эх сурвалж: Orkhon Munkhjargal, Mcbeatz Angler