БНХАУ хөрөнгө оруулалтаараа АНУ-ыг ардаа орхижээ

2018-08-22, 08:50 Цаг үе 1,095 0
БНХАУ хөрөнгө оруулалтаараа АНУ-ыг ардаа орхижээ

БНХАУ-ЫН "СУВД" ШРИ-ЛАНК

БНХАУ өнгөрсөн жил хилийн чинадад дахин нэг боомттой болсон. Шри-Ланк улс өмнөд хэсэгтээ орших Хамбантота боомтыг 99 жил ашиглах эрхийг албан ёсоор БНХАУ-д шилжүүлсэн. Хятадуудад энэ нь алдагдалтай ч тус боомт стратегийн хувьд чухал объект юм. Шинэ Делигийн зүгээс Бээжин энд цэргийн бааз барина хэмээн хардаж байсан , бол Хятад Энэтхэгийн далайгаар дайрах худалдааны гол замд энэ боомт чухал. Тийм болохоор энхийн зорилгоор ашиглахаа мэдэгдэж буй юм.

Шри-Ланкийн Засгийн газраас боомтоо БНХАУ-д түрээслүүлэхээс өмнө Энэтхэгийн Засгийн газарт санал тавьсан ч 2004 онд цунамид өртөж, байгууламжийн дийлэнх хэсэг нь сүйрсэн загасчдын боомт Хамбантотаг санхүүжүүлэх сонирхол байгаагүй юм. Шри-Ланкийн Засгийн газар боомтоо БНХАУ-д 99 жил түрээслүүлэхээр болсон. Хүн бүрийн хамгийн их сонирхож буй асуулт бол арлыг ямар үнээр түрээсэлж байгаа вэ гэдэг. Өнөөг хүртэл Хятад, Шри-Ланкийн хооронд байгуулсан боомтын талаархи хэлэлцээрийн талаар олон нийтэд зарлаагүй байна.

БНХАУ-ЫН СТРАТЕГИ

БНХАУ бол Шри-Ланкийн хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг. Засгийн газар болон "Tamil Tigers" гэх зэвсэглэсэн бүлэглэлийн хооронд 60 жил өрнөсен мөргөлдөөний дараа ч хамгийн их зээл олгосон нь БНХАУ байжээ. Мөргөлдөөн 2009 онд албан ёсоор дуусгавар болж, 2005-2017 оны хооронд Хятад улс Шри-Ланкад 15 тэрбум ам.долларын зээл олгожээ.

БНХАУ-ын олгосон зээлтэй харьцуулахад Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпораци 1956-2016 оны хооронд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 2010 онд Хамантототагийн боомтын хөрөнгө оруулалттай холбоотойгоор 200 сая ам.доллар, дараа жил нь 810 сая ам.доллар,2013 онд төмөр зам барихад 272 сая ам.долларын зээл олгосон аж. 2015 он гэхэд Шри-Ланкийн БНХАУ-д төлөх нийт өр дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 94 орчим хувьд хүрчээ. Шри-Ланк ОУВС-гийн тусламжид хамрагдсанаар амьсгал авахтайгаа болсон байна.

Австралийн стратегийн бодлогын хүрээлэнгийн шинжээч Малколм Дэвисийн үзэж буйгаар, Хамбантота боомт нь БНХАУ-ын хувьд Энэтхэгийн зах зээлд нэвтрэх хамгийн том боломж аж.

АНУ, БНХАУ-ТАЙ ӨРСӨЛДӨХ БОЛОМЖГҮЙ

Хонгконгийн их сургуулийн профессор Чуй "Ази тэргүүтэй олон орны асуудал одоо аль хэдийнэ Цагаан ордны радараас гарсан" хэмээжээ. Тэрбээр АНУ-ыг зөвхөн Солонгосын хойгийн асуудалд анхаарлаа хандуулж байх үеэр Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэмээн үзэж, зарим орны газар нутгийн хэсгийг авч эсвэл түрээсэлж, Ази Номхон далайн газрын зургийг өөрчлөөд эхэлжээ" хэмээн бичсэн байна. "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд хийж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалт дэлхийн томоохон хөрөнгө оруулагч орнуудыг аль хэдийнэ ардаа орхисон.

Тус улсын зүгээс "Шинэ Торгоны зам" санаачилгадаа улс орнуудыг татан оролцуулахын тулд хөрөнгө оруулалт, санхүүжилтээр хөшүүрэг хийж байна. Өнгөрсөн оны хувьд Азийн орнуудын авсан гадны хөрөнгө оруулалтын хэмжээ 15 хувиар буурч, 443 тэрбум ам.долларт хүрсэн нь 2012 оноос хойш анх удаа буурсан үзүүлэлт юм. Гэвч БНХАУ-ын хувьд гаднын хөрөнгө оруулалт тогтвортой байж, өмнөх оноос нэг хувиар буурч 134 тэрбум ам.доллар болсон байна.

Азийн бусад том хөрөнгө оруулагч орны гадаад хөрөнгө оруулалт буурч буй энэ үед БНХАУ-ынх нэмэгдэж байгаа нь анхаарал татаж буй. БНХАУ-ын зүгээс АНУ-ын зах зээлд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны эхний улирлын байдлаар дээд төвшиндээ хүрсэн тухай "Wall Street Journal” мэдээлсэн. Хятадын компаниудын тус улсад оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ оны эхний байдлаар 20-30 тэрбум ам.доллар хүртэл огцом өсчээ.

Нэгдсэн улсад үүнээс илүү их хөрөнгө оруулалт хийх боломж байсан гэнэ. Хятадын компаниуд нэгдсэн улсад хөрөнгө оруулахдаа ихэвчлэн тус улсын компаниудыг худалдан авах буюу тэдэнтэй өөрсдийн компанийг нэгтгэх арга замыг сонгодог болжээ. Ийм маягаар 2014 онд 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Хятадын компаниуд Америкт оруулсан. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар, Азийн хүчирхэг луугийн зүгээс улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж Хятадаас Америк руу цутгах хөрөнгө оруулалтад багагүй хэмжээний саад тотгор тулгардаг болохыг шинжээчид онцлон анхааруулж байна.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419