Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн соёлтой жишиг тогтохын эхлэл боллоо

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн соёлтой жишиг тогтохын эхлэл боллоо

УИХ-ын дарга М.Энхболд "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдсондоо харамсч байна" гэсэн агуулга бүхий албан бичгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ. Түүний хувьд энэ сарын 20-ны дотор "60 тэрбум"-ын гэх хэрэгт холбогдсондоо уучлалт гуйхыг УИХ-ын даргаас шаардсан.

Улмаар тус хэргийг дахин шалгуулах, ээлжит бус чуулган зарлах, АТГ-ын удирдлагуудтай хариуцлага тооцох шаардлагыг тавиад байгаа юм. Тэгвэл УИХ-ын дарга түүнд ийнхүү хариу тайлбар хүргүүлжээ.

Энэ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгийн нэг албан ёсоор харамсч байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан анхны тохиолдол боллоо хэмээн Л.Оюун-Эрдэнэ гишүүн тодотгосон. Түүний хэлснээр, УИХ-ын дарга түүнд илгээсэн бичгээ МАН-ын Хяналтын ерөнхий хороонд ч мөн албан ёсоор хүргүүлсэн байна. Түүнчлэн нийслэлийн Прокурорын газарт хэрэг бүртгэлтийг хүчингүй болгосон тогтоолыг сэргээх тогтоол ч гарчээ. Мөн ээлжит бус чуулганы асуудлыг энэ долоо хоногтоо багтаан Хууль зуйн байнгын хороогоор оруулахаар болсон байна.

Ингэснээр Байнгын хороо энэ долоо хоногт хуралдахаар болж байна. Улмаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар энэ улиралдаа багтааж М.Энхболд болон МАН-ын зарим гишүүний асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэн ёс зүйн хариуцлага тооцох тогтоол гаргажээ. Энэ тухайд Л.Оюун-Эрдэнэ гишүүн "Хууль хяналтын байгууллага тогтолцооны гажуудалд орсон нь харагдаж байна.

Энэ асуудлыг "эвлүүлэг" гээд хаасан. Сар гаруй хойноос нь хөөцөлдсөний эцэст хэргийг дахин нээхээр боллоо. Хэрэг нээ гэхээр нээдэг, хаа гэхээр хаадаг тогтолцооны гажуудалтай 27 жил явлаа. Хамгийн тодорхой хэрэгт хэдэн гишүүн тэмцээд үр дүнд хүрлээ. Би энэ хэрэгтэй холбогдуулан төрийн 17,18 байгууллагад хандаж тайлбар авсан. Үүнээс дүгнэхэд манай улс хоёр Ерөнхий сайдтай мэт байсаар байна.

Ерөнхийлөгч гэж Ерөнхий сайдтай. Парламентаас томилогдсон Ерөнхий сайдтай. Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл хоёр хуваагдаж ирсэн 27 жилийн системийн гажуудал харагдлаа. Ерөнхийлөгч томилсон хүндээ чиглэл өгдөг, Ерөнхий сайд ч чиглэл өгч байна. Үүнээс болж төрийн байгууллагууд шударга ажиллах боломжгүй болсон нь надад өгсөн бичгүүдээс тодорхой харагдаж байна. Хууль хяналтын байгууллагаас ируулсэн бичгүүд логикийн хувьд хоорондоо зөрчилтэй, бие биеэ буруутгасан өнгө аястай байх юм. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлага үүсээд байна" гэлээ.

Түүнчлэн "Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичигт гарын үсэг зурсан 26 гишүүн уулзан цаашид хэрхэн ажиллахаа ярилцана. Харамсч буйгаа бичгээр илэрхийлнэ гэдэг манай улсад тэр дундаа М.Энхболдоос гаргахад хэцүү шийдвэр гэж би харж байгаа. "60 тэрбум"-ын гэх хэргийн талаарх мэдээлэл авах утсыг ажиллуулж, ирсэн мэдээллийг нэгтгээд Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн.Зөвхөн "60 тэрбум"-ын хэргээс гадна Монгол Улсын эрх ашигт ноцтой асуудал болоод буй хэргүүдийг шалгах хэрэгтэй. Тухайлбал,Стандарт банкных байна гэв. Уг мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.

 

-Ээлжит бус чуулган хуралдах хууль эрх зүйн боломжийг хэрхэн харж байна вэ?

-Ээлжит бус чуулганы асуудлыг энэ долоо хоногт багтаан Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх юм гэж би ойлгосон. Байнгын хороо хуралдсан тохиолдолд би хуралдаанд оролцоно. Энэ асуудлаар би Ж.Батзандан, Л.Болд гишүүнтэй уулзсан. Нам харгалзахгүйгээр ийм асуудалд бид нэгдэх хэрэгтэй юм. Ээлжит бус чуулган зарлахыг дэмжсэн гишүүд уулзаж мэдээллээ нэгтгэнэ.

 

-УИХ-ын дарга М.Энхболдын явуулсан албан бичиг таны хувьд хангалттай санагдаж баина уу. Та хүссэн хариултаа авч чадав уу?

-Миний шаардлага бол уучлалт гуйхыг хүссэн. Энэ нь өөрөө хэцүү зүйл. Харамсч байгаагаа бичгээр илэрхийлнэ гэдэг нь бусад орны жишгээр буруугаа хүлээсэн үйлдэл. Саяхан Засгийн газар сүүлийн 26 жилд гарч байгаагүй том хариуцлагыг Зам, тээврийн хөгжлийн  яамныханд тооцлоо. Сайд, дэд сайд, төрийн нарийн, газрын дарга нарыг халлаа. Үүн шиг харамсч байгаагаа илэрхийлсэн бичиг хүргүүлсэн нь улс төрийн соёлтой жишиг тогтохын эхлэл боллоо.

 

-Байнгын хорооноос тухайлсан нэг асуудлаар нийтийн сонсгол явуулах боломжгүй гэх тайлбар өгсөн. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Нийтийн сонсгол бол зөвхөн үнэнийг хэлнэ гэдэг томьёолол дээр явдаг олон улсын жишигтэй. Манайх бол тухайлсан нэг хэрэгт нээлттэй сонсгол хийж болохгүй гэсэн бичиг прокуророос авсан байна. Энэ нь прокурор УИХ-ын үйл ажиллагаа руу оролцож байгаа мэт харагдаж байгаа юм. Би Байнгын хорооны даргатай нэг удаа уулзаж, албан бичгээр хандсан. Энэ чигээрээ намрын чуулган руу орвол байнгын хороо Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Ер нь нэг хүн Байнгын хороо болоод УИХ-ыг төлөөлөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419