Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж, гадаад валютын нөөц гурван тэрбумд хүрч нэмэгдсэн төдийгүй валютын ханш ч аажим уруудаж байгаа нь сайшаалтай. Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 2462,83 төгрөгтэй тэнцэж 2,2 хувиар суларсан бол бидний гол хэрэглэдэг хятадын юань 366,54 төгрөгтэй тэнцэж 2.9 хувиар суларсан мэдээлэл байна.
Уг нь хичээлийн шинэ жил эхэлж буй энэ цагт жилийн жилд л юанийн ханш байнга өссөн үзүүлэлттэй байдаг бол энэ жил тогтвортой байхыг эдийн засгийн шинжээчид өгүүллээ.