Та Tesla-ын нэгэн хэвийн цахилгаан машинуудаас уйдаж байгаа бол тэд танд амттай чихэр өгөхөөр зэхэж байгаа бололтой дог шүү. Учир юу вэ гэвэл Tesla саяхан Volvo-ын голлох дизайнер Ian Kettle-ыг ажилд авсан тухай Auto Express, Electrek гэх мэт томоохон мэдээллийн эх үүсвэрүүдээр цацагдаад байгаа юм.
Ian Kettle бол XC40 загварыг амжилттай дуусгасан чадварлаг дизайнер бөгөөд Tesla уг мэдээллийг баталгаажуулсан мэдэгдэл хийгээгүй байгаа ч Ian-ын LinkedIn дээрх танилцуулга дээр нь Volvo-д 6 жил ажилласныхаа дараа энэ 2 сард ажлаасаа гарсан гэж бичсэн байгаа юм.
Гэхдээ юуны түрүүнд Ian-д ажиллаж болохуйц нэлээд олон компани байгаа бөгөөд хаана ажиллах талаар ямар ч баттай мэдээлэл байхгүй. Харин Tesla-ын хувьд Model Y-аав авахуулаад Пикап машин, 2021 онд нээлтээ хийх Model X, Model S загварууд гээд төлөвлөсөн асар их ажил байгаа билээ.
Мэдээж хэн ч Tesla-ын EV-ыг Volvo шиг харагдаасай гэж хүсэхгүй л байх.
Эх сурвалж: cardoctor.mn