“МАНАН”-г арилгагчид “МАНАН” дундаа төгсдөг жамтай

2018-08-20, 08:49 Улс төр 1,226 0
“МАНАН”-г арилгагчид “МАНАН” дундаа төгсдөг жамтай

Улстөрд шинээр хөл тавьж байгаа нөхдүүдийн гол пиар ажиллагаа нь “МАНАН-г арилгах” юм. Өмнөхөө үгүйсгэж өөрсдийгөө байршуулдаг нь нэн шинэ үеийн тааруухан загвар л даа. Улс төр бүү хэл утга зохиол, урлагт ч амь бөхтэй оршиж байгаа хоцрогдсон загвар. “МАНАН” будангаа ч ойлгохгүй нөхдүүд “арилгана” хэмээн цээжээ дэлддэг ч өөрсдөө будан дундаа ороод суучих нь элбэг. Үгийн үүсэл, өнгөн хэсгээс нь  харвал МАН, АН гэсэн хоёр намын нэрийн нийлбэр нь “МАНАН”-г үүсгэж байна.

Гол агуулга, цаад утгаараа улс төрийн хоёр том хүчинд бизнесээр холбоотой, түрийвч нэгтэй нөхөд олон байгааг хэлсэн хэрэг. УИХ-ын чуулганы хуралдаан дээр намаар талцаж хэрэлдчихээд үдэш нь хундага тулгаад мөнгөө өсгөх тухай халуун яриа дэлгэж суух нөхдийг л хэлсэн. Гэхдээ тэд хамтдаа яаж Төрөөс хулгай хийх вэ гэдэг илүү “амттай” яриа дэлгэх нь элбэг.  

Одоо бас л “МАНАН”-г арилгана” хэмээх хоцрогдсон загвар дээр ажиллагсадын тоо нэмэгдэж байгаа бололтой. “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар гэгч бас нэг “МАНАН-г арилгагч” гараад ирэх юм даа. “Бид 14 мянган хүнд л намын батлах өгнө. Энэ нь бүх шатны сонгуульд нэр дэвших хүмүүсийн тоо. Бид МАНАН-г устгах ажлыг дээрээс нь биш доороос нь 2020 онд хийнэ” гэх зэргээр тууж өгч. Хэзээ хэний халаасаар орж гараад өөрөө “МАНАН” будан дундаа орохыг өнөөдөр таашгүй. Зорилго, бодлого, үзэл баримтлал нь тодорхойгүй хуучин загвар ярьсан нөхөд угаасаа хол явдаггүй.

Өнгөрөгч 2006 онд өдгөөгийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай нар Иргэний хөдөлгөөний тэргүүн болж, “МАНАН”-г устгана, үгүй хийнэ” хэмээн жагсаал цуглаан удаа дараа зохион байгуулж, ёстой л нэг үзэн ядсан. Тухайн үед энэ загвар хэрэгжээд тун удаагүй байсан ч академик түвшинд хэн ч ойшоохоо больсон байв.

Үүнээс арай урьд өмнө энэ загварыг “Ард түмний нам”-аар дамжуулан Л.Гүндалай хэрэгжүүлээд тусыг эс олсон учраас өөрөө “МАНАН” дунд ороод суучихсан цаг үе л дээ. Харин “МАНАН”-г арилгагчдын үзэн ядалт нь яван явсаар 2008 оны сонгуульд “Иргэний хөдөлгөөний нам”-ын нэр дээрээс оролцож ялагдал хүлээсэн.

Ингээд “МАНАН” хөөгчид маань ялагдсан уурандаа 2008 оны “Долдугаар сарын 1” хэмээх хар өдрийг зохион байгуулагчдын тоонд зүй ёсоор багтаж Ганцхудагт хүртэл хоригдон шалгагдаж байлаа. Хэрэг мөрдөж байх үед шахам өнөөх иргэний баатрууд маань “МАНАН”-гийнхаа бүлэглэлд өөрсдөө гуйж сөгдөж орсноор хэрэг явдал ч дарагдсан түүхтэй гэдгийг ажиглагчид ярьдаг. Өнөөдөр ч гэм буруугүй таван сайхан залуугийн амийг хөнөөсөн тухайд хэн ч хариуцлага хүлээсэнгүй замхарлаа гэх хүн олон бий. Цагдаагийн хурандаа нарт ял тохсон болоод өнгөрсөн гэх мэдээллийг ч хаа хаанаа өгдөг.

Хариуцлага тооцъё гэвэл үймээн самуун дэгдээхэд гол дүр болсон Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нар энх тунх “цуураад” их мэдэгчийн дүрд жаргаж сууна. Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр нь нөхөн сонгуульд бэлдээд сууж л байна, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр нь ч мөрдөн шалгагдаж байгаа болохоос биш байж л байна, УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Лүндээжанцан гишүүн ч байна.

Тэр өдөр жагсаал цуглааныг уухайлж, хурсан олны цөсийг хөөргөж байсан, тухайн үеийн АН-ын дарга Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн суудлаасаа буучихсан шалгахад зав зайтай болчихсон явж л байна. Хамгийн гол нь “МАНАН”-г арилгахаар явж байсан залуус маань амиа хоохойлон өөрсдөө “МАНАН” будан дундаа шударга царайлаад сууна. “МАНАН”-г арилгагчид “МАНАН” дундаа төгсөх жамтай гэдгийг Ж.Батзандан нараас харж болохоор.   

Гэтэл дараагийн “МАНАН”-г арилгагч нар “Үнэн ба зөв нам” нэртэйгээр гарч ирчихээд “сум орон нутгаа хөгжүүлье гэж байгаа бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын залуус орон нутгийн сонгуульд орж өрсөлдөх ёстой. Мандал сумын ИТХ-д хэдэн хүн байна тэр хүнийх нь тоогоор “Үнэн ба Зөв” нам төлөөлөгчөө өрсөлдүүлнэ” хэмээн залж сууна.

Монгол Улсад 330 гаруй сум байхад заавал Сэлэнгэ аймгийн Мандал сумаар жишээлсэн нь зүгээр ч нэг яриа биш байх. Эртний түүхийн дурсгалт Ноён уул, ус нутаг, хайрхандаа хайртай зон олон, тэдний бүс нутагт олборлолт явуулж байгаа “Бороо гоулд” гэх мэт гадны хөрөнгөлөг компаниуд гээд юу эсийг бодсон байж болох шүү дээ.

Одоо энэ мэт хуучирсан загвар газар авахгүй гэдгийг л хэлэх гэсэн хэрэг. Уг нь арай өөр үзэл баримтлал, чамгүй академик түвшний бодлого ярих цаг аль эрт ирчихсэн биш үү

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419