24 настай дуучин Жастин Бибер “Instagram”-даа бяцхан хүүхдийн зураг нийтэлж фэнүүдээ гайхшруулжээ. Тэгвэл зураг дээрх хүүхэд түүний дүү Бэй гэх дөнгөж төрсөн охин аж. Бэй Бибер энэ сарын 16-нд төржээ.
Жастины аав 43 настай Жереми Бибер нь одоогийн эхнэр Челси Ребелотойгоо өнгөрсөн өвөл гэрлэсэн билээ. Тэрбээр ийнхүү дөрвөн хүүхдийн аав болж байна. Жереми Бибер өмнө нь Жастины ээж Патрициа болон 10, 8 настай Жасмин, Жеймс гэх хүүхдүүдийнхээ ээж Эринтэй гэр бүл болж байсан билээ.
Жастин Бибер аавыгаа Ямайкад хуримаа хийхэд нь хуучин найз бүсгүй Селена Гоместойгоо очиж байжээ. Жастин, Селена нар таван жил үерхэхдээ хэд хэдэн удаа салж байсан билээ. Тэд өнгөрсөн гуравдугаар сард хоёр тийш болж, Бибер одоо модель Хейли Болдуинтай хуримаа хийх гэж байгаа юм.