Хятад улс АНУ болон тус улсын холбоотнуудын байршилд агаараас цохилт өгөх цэргийн сургуулилт хийж байна гэж Пентагон мэдээлсэн билээ. Тэгвэл Хятадын Батлан хамгаалах яамнаас агаарын цэргийн үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа гэсэн мэдээллийг эрс үгүйсгэжээ. АНУ-ын энэхүү худал мэдээлэл нь БНХАУ-ын стратегийн зорилгыг санаатайгаар мушгисан үйлдэл гэж Хятадын талаас үзэж байгаа аж.
БНХАУ-ын зүгээс АНУ-аас маш худал мэдээлэл тараахаа зогсоохыг шаарджээ.