Нарны эрчим хүчээр ажилладаг дрон агаар дээр 25 өдрийн турш тогтов
Facebook, Google зэрэг компаниуд нарны эрчим хүчээр ажилладаг интернет дрон дээрээ ажиллаад завгүй байх зуур өөр нэг илүү туршлагатай чадварлаг компани аль хэдийн тэр зүйлийг нь амжилттай хийчихлээ. Airbus компани өөрсдийн бүтээсэн нарны эрчим хүчээр ажилладаг Zephyr S HAPS нь 25 хоног агаар дээр тогтож өөрсдийн өмнө нь тогтоогоод байсан 14 хоногийн амжилтаа эвдэж шинэ дээд амжилт тогтоосноо зарлаад байна.
Zephyr онгоц нь зөвхөн нарны эрчим хүчийг ашиглаад газраас дээш 21 км өндөрт хүрсэн бөгөөд үүнтэй адил амжилт үзүүлсэн өөр онгоц гэвэл Concorde болон SR-71 Blackbird гэсэн хоёр онгоц л бий.
Уул нь хангалттай сайн үзүүлэлт, харин одоо интернет, сүлжээ, тандалт гээд ямар нэг үүрэг гүйцэтгэдэг болчихвол хэрэгтэй байгаа юм.
Нээлтээ хийсэн даруйд нь Английн цэргийн хүчнийхэн 3 ширхгийг захиалсан байна. Энэ удаагийн Zephyr нь өмнөх туршилтын загваруудаа бодвол жинхэнэ бүтээл болжээ. Английн цэргийн хүч уг хөлөг онгоцыг тагнуулын эсвэл өөр ямар ч зорилгоор ашиглах гэж байж магадгүй юм.
Airbus одоогоор дараагийн ажилдаа гар шамлан орсон бөгөөд Австралид очиж энэ загвараас ч илүү чадварлаг, илүү боловсронгуй хувилбарынхаа нээлтийг хийхээр ажиллаж байгаа юм байна.
Иймэрхүү хөлөг онгоцыг маш олон төрлөөр ашиглаж болно. Бүр интернет тасалдуулагч ч болгож болно.
Facebook, Google өөрсдийн хийж байгаа Aquila болон Solara 50 UAVs-даа ийм төрлийн чадвар суурилуулсан гэсэн.
Харин Facebook туршилтын үед эвдэрсэн Aquila-аа өөр компанид хандивласан сурагтай.
Эх сурвалж: cardoctor.mn