Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 28-33 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.