Шанхай хотод хар салхины улмаас 53 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Халуун орны хар салхи “Румбия”-гийн улмаас 2.5 мянга орчим хөлөг онгоц боомтдоо буцаж ирээд байгаа талаар “Синьхуа” агентлаг мэдээлж байна. Ширүүн бороо энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэн орсоор байх гэнэ. Салхины хүч нэмэгдэх учир Шанхайд аюулгүй байдлын өндөржүүлсэн түвшин зарлажээ. Үер бууж болзошгүй байгаа аж.
Шанхайд түүнчлэн энэ сарын эхээр халуун орны “Жондари” шуурганы улмаас 130 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж байсан билээ.
Урд хөршид өнгөрсөн сарын сүүлч үеэс эхлэн үерийн гамшиг нүүрлэж, олон муж хохирол амсаад байгаа юм.