Хиймэл оюун ухаан нүдний өвчнийг эмчээс илүү оношилно

Хиймэл оюун ухаан нүдний өвчнийг эмчээс илүү оношилно

"Google"-ийн хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepMind" салбар компани эмнэл зүйн дүрс зурагт дүн шинжилгээ хийх замаар нүдний өвчин оношилдог технологийн клиник туршилт хийхээр төлөвлөв. Урьдчилсан туршилтаар уг технологи нүдний өвчнийг хүмүүн эмчээс илүү оновчтой оношилж байжээ.

Тус компани нүдний торлог бүрхэвчийн гурван хэмжээст скан зурагт дүн шинжилгээ хийж, глауком буюу нүдний даралт ихсэх, чихрийн шижингээс үүдэн торлог бүрхэвч гэмтэх зэрэг эмгэг оношлох чадвартай хиймэл оюун хөгжүүлж буй мэдээлэл хоёрдугаар сард анх гарсан. Уг технологийг Лондоны Мурфилд нүдний эмнэлэгтэй хамтран хөгжүүлж байна.

DeepMind-ын хиймэл оюуны алгоритм лавлагаа гаргахдаа Мурфилд эмнэлгийн найман мэргэжилтнээс илүү байгааг 997 өвчтний нүдний скан зураг ашигласан туршилт баталсныг Nature Medicine сэтгүүлийн нийтлэлээс уншиж болно. Найман эмчийн онош алдах магадлал 6.7-гоос 24.1 хувьтай байсан бол DeepMind-ийн алгоритмынх 5.5 хувь байсныг Мурфилд эмнэлгийн нүдний зөвлөх эмч, дээрх нийтлэлийг зохиогчдын нэг Пирс Кин өгүүллээ. Мэргэжилтэн эмч дүрс зурагт үндэслэн онош гаргах гэж хэд хоног хүлээдэг бол хиймэл оюуны шинжилгээний дүн шууд гарч байгааг доктор Кин тайлбарласан.

Гэхдээ харьцуулж судлах боломж олгох үүднээс эмч нарыг нэмэлт мэдээллээр хангах тохиолдолд алдаа 5.5-аас 13.1 хувийн хооронд болж буурсан нь хиймэл оюуныхтай ижил юм уу арай сул байгаа юм. Урьдчилсан дүгнэлт “гоц өөдрөг” гарсан тул NHS буюу их Британийн эрүүлийг хамгаалах үйлчилгээ ойрын гурван жилээс нүдний өвчтэй хүмүүсийг хиймэл оюунаар оношлох боломжтой хэмээн доктор Кин үзэж байна. “NHSд уг алгоритмыг ашиглах суурь хэдийнэ тавигдсан. Ирэх гурван жилээс энэ технологи өвчтөнүүдэд шууд ач тусаа өгч эхэлнэ”.

Мурфилд эмнэлэгт үйлчлүүлдэг, нэрийг нь нууцалсан 14884 өвчтөний нүдний торлог бүрхэвчийн 3D скан зургаар DeepMind-ийн алгоритмыг дадлагажуулжээ. Зурагт эмчээс өвчний шинж тэмдгийг тодорхойлсон тэмдэглэгээ хавсаргасан байна. Тодорхой онош гаргуулах зорилгоор хиймэл оюун ухааныг мэдрэлийн хоёр сүлжээ буюу машин суралцахуйтай хөгжүүлжээ.

Эхний сүлжээ буюу машин суралцахуй нь дүрс зургийг задлан шинжилж, эмгэгтэй хэсгийг тодорхойлно. Хоёр дахь сүлжээ өвчин эмгэгийн оношийг тодорхойлж, эмчид зориулсан лавлагаа гаргана. Нүдний торлог бүрхэвчийн скан зургийн өгөгдлийн санг эзэмшигч Мурфилд эмнэлэг хиймэл оюуны алгоритм ашиглах эрхийг наад зах нь таван жил эзэмших юм.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419