"Toyota" компани шинэ загварын "Arctic Trucks Tacoma" автомашинаа танилцуулав
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд экспедицийн зориулалттай 4х4-ийг тоноглож, өөрчилж байгаа газар бол Arctic Trucks компани билээ. Тэгвэл тэд саяхан 17 оны сток Toyota Tacoma Double Cab TRD PRO загварыг өөрчлөн сайжруулснаа танилцууллаа.
Arctic Trucks-ийн инженерийн албаны захирал Gisli Jonsson-оор удирдуулсан баг тусгай захиалгын дагуу өдөр бүр унах боломжтой төдийгүй, оффроад өндөр чадвартай машин бүтээхийг зорьсон нь энэ байв. Тус захиалгыг бэлэн болгохын тулд 11 сарын хугацаа зарцуулж эцсийн байдлаар бэлэн болгож ээ.
Ажлыг эхлэхдээ сток машиныг бүрэн задалж арлыг илүү бат бэх болгох, хүчитгэх зүйлсийг хийдэг бөгөөд тусгай орцтой нэмэлт будгаар будаж эдэлгээг сайжруулдаг байна. Улмаар 44 инчийн аварга дугуйнд зориулсан зарим нэгэн өөрчлөлтийг хийж өгдөг гэнэ.
Урд гартай тэнхлэгийг Toyota LC200-аас илүү болтол нь сайжруулж өгдөг. 8.7 инчийн 4.88:1 арааны эргэлттэй дифференциал ARB Air Locker суурилуулдаг. Тулгуур эд ангид удирдлагатай FOX 2.5 амортизатор болон Eibach пүрш ашигласан. Нэмэлтээр 3.5 FOX bypass амортизаторыг суурилуулсан. Улмаар доод хамгаалалт полиэтилен болон 1/4 инчийн зузаантай хөнгөн цагаан материал ашиглаж хийсэн.
Урд хэсгийн зураг. 2.5 FOX амортизатор болон Eibach пүрш, Нэмэлтээр тавигдсан 3.5 FOX амортизатор.
Дугуйн хэмжээ нь 44х19R17 хэмжээтэй Nokian Hakkapeliitta дугуйтай. Энэ нь өвөлд зориулагдсан дугуй бөгөөд 16 инчийн Арктик Траксийн төмөр обуданд суурилагдсан.
Салон нь үйлдвэрийн арьсан суудал, Hytera брэндийн VHF богино долгионы радиатой, Siminn гар утас, Garmin GPS болон шатахууны гауж зэрэг зүйлсийг нэмж хийсэн.
Капот дотор үйлдвэрийн 3.5 литрийн V6 мотор бий. Түүнээс 278 м.х болон 4,600 эргэлтэд 265 lb-ft эргүүлэх хүч гарна. Түүнийг 6 шатлалт механик хурдны хайрцагтай хослуулсан. Янданг нь Арктик Траксын хос гаралттай ган материалаар хийсэн. Түлшний бакны хэмжээ: 280 л
Урд крыло нь мөн л арктик траксын өөрсдийн бүтээл. 10 инчийн өргөн болсон бөгөөд хөдөлгүүрийн хөргөлтийг сайжруулах агааржуулалт сайтай. Бас хаалганд тээг болохгүйгээр зохион бүтээгдсэн.
Хойд тэнхлэгийг сонирхвол Ланд 200-ийн 9.5 инчийн 4.88:1 эргэлттэй дифференциал, ARB Air Locker, 32 шүртэй хацар араатай. Улмаар урдахтайгаа ижилхэн пүрш, амортизаторын тоноглолтой.
Lightforce брэндийн LED гэрэлтүүлэгч прожектортой
Ачаан дээрээ нэмэлтээр хөнгөн цагаан хайрцаг хийж өгсөн. Түүний дээр амортизаторын шингэний бактай. Бас ARB-ийн 12 вольтын суурилуулдаг компрессор, 12В гаралт, гал унтраагч зэрэг зүйлсийг суурилуулсан.
Ерөнхий үзүүлэлт:
- 17 оны Tacoma Double Cab TRD Pro
- Arctic Trucks Iceland -ийн бүтээл
- 11 сар үйлдвэрлэсэн
- 3.5 литрийн V6 хөдөлгүүртэй
- Aisin AC60F 6 шатлалт автомат кроптой
- Aisin VF2CM 2 шатлалт туслах кроптой
- Хүндрүүлсэн араан харьцаа: 2.57:1
- Урд тэнхлэг: LC200/8.7 in, 4.88, ARB Air Locker
- Хойд тэнхлэг: Toyota 9.5 in, 4.88, ARB Air Locker
- Дугуй: 44х19R17 Nokian Hakkapeliitta
- Обуд: 17x16 Arctic Trucks төмөр
- Нэмэлт: фендер, урд хойд татлаганы гогцоо, Warn Zeon 8 винч, Lighforce гэрэлтүүлэг
Эх сурвалж: cardoctor.mn