ЗТХЯ-ны газрын дарга нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
ЗТХЯ-нд гарсан харамсалтай хэргийн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Тус хэрэгт холбогдсон сэжигтэн Б.Махбалыг одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж байна байгаа аж.
Мөн тус яамны газрын дарга нар ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээллийг эх сурвалж өгсөн юм. Тухайлбал, хэрэг гардаг өдөр байсан сэжигтэн Б.Махбал, Зам тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн Ч.Ганбаяр, Төмөр зам далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б.Артур, Авто замын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Э.Энхбат, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа нар ажлаа өгөөд байгаа гэнэ.