"Ориг" бүсгүйчүүдийн эрэлд

"Ориг" бүсгүйчүүдийн эрэлд

17, 18-р зууны “Сонгодог уран зурaг”-ууд дээр дүрслэгдэж асан махлаг, булбарай бүсгүйчүүд “моод”- ноос гарч хэрзгэр туранхай, хэвлийдээ ѳѳхгүй бүсгүйчүүд “моод”- онд орох цагаар бүсгүй хүн болгон турах давалгаанд нэгдэж, турж чадахгүй байгаа нь сэтгэлийн дарамт дор шаналж байна. Жаахан махлаг бүсгүйчүүд “аминдаа арчаагүй” гэдэг үнэлгээнд багтаж, бусадтай адил турахын тулд хоолоо сойж, хѳлсѳѳ урсгаж, “турахад сайн” гэж цуурсан болгоныг хэрэглэн “махаа барах” аж.

Олон нийтийн энэ давалгаанд хамагдахын тулд хувь хүний хүсэл бодол, сонгох эрх чѳлѳѳ, боломж бололцоо огтоос хамаагүй гэнэ. Зүгээр л бусдыг дуурайж, хэн нэгэнд таалагдах адбиш хүслийнхээ боол нь болон тарчилцгаана.

Туранхай биед тэр болгон таарахгүй хѳх, ѳгзѳгѳѳ томруулах дараагийн давалгаа бүсгүйчүүдийг хамарч эхлэв. Бүсгүй хүний хѳх ѳгзгийг томруулан чангалах үй олон дасгал аргуудаас гадна элдэв бодис шахуулах арга хэрэгслэлүүд ч энэ тѳрлийн бизнес эрхлэгчдийг ч “баяжуулна”.  За тэгээд тачаангүй харагдахын тулд уруулаа дорвойлгож, эрлийз харагдахын тулд хамраа ѳндѳрсгѳж, торомгор харагдахын тулд давхраа хийлгэж тѳрүүлсэн эцэг эх нь бүү хэл, ѳѳрѳѳ ч ѳѳрийгѳѳ танихгүй болтлоо ѳѳрчлѳгдѳх хүсэлтэй. Ѳѳрийн биеийн бүтэц дотроо гадны биет байршуулан бусдад гоё сайхан харагдах гэдэг ямар болохыг мэдэхгүй ч, цагийн аясаар хѳгширч царай болон биений тѳрх ѳѳрчлѳгдѳхѳд илүүдэл гажиг бүхэн нь “зовлон” болох нь харин үнэн.

Бүсгүйчүүдийн нүүр будалт, алдарт “Жоконда”- г зурсан Леонарда Да Винчи ч атаархмаар сонгодог түвшинд хѳгжиж байна. Ѳнгѳ будгийн хослол, гэрэл сүүдрийн зохицолдоо, алслалтын ѳнцѳг гээд бүх л будалт тѳгс болсны гайгаар эрчүүд бид “жинхэнэ” царайлаг, “будмал” царайлаг зэргийг ялгахаа больтол самуурч байна даа. Орой нь бааранд танилцсан “сахиусан тэнгэр”  шиг харагдах гоо бүсгүй, ѳглѳѳ нь “шүүр унасан шулам” шиг аймшигтай харагдах итгэж боломгүй, санаанд багтамгүй, гэнэт цочирдом дүр зургуудын дунд амьдрах болж байна даа. Уг нь энэ үзэгдлүүдийг хуулийн талаас нь аваад үзэх ахул “залилангийн шинжтэй” үйлдэл юм шүү дээ. Гэхдээ тэгж сонгосон эрчүүдийг ѳрѳвдѳх хэцүү, тавлах ч бүр хэцүү. За тэгээд “хүний эрх” гэдэг сонгодог хэлц үгээр бүхнийг хааж болох л доо.

Бусдад хѳѳрхѳн харагдах хүслээр бүсгүй хүн бүхэн гадна тѳрхѳндѳѳ анхаарч, гоёдог л доо. Мэдээж хүн болгон заавал хѳѳрхѳн харагдах боломжгүй ч, бусдын нүдэнд дулаахан харагдуулдаг хамгийн гол зүйл болох дотоод сэтгэлийн сайхнаа бид мартаад байнаа. Ямар ч бүсгүй хүний дотоод сэтгэлд шингэсэн гоо сайхан нь үргэлжид гадаад тѳрхѳнд нь гэрэлтэн харагдаж байдаг. Сайхан сэтгэл, сайхан хайр, сайхан инээмсэглэл гээд. Гоёмсог чихрийн цаас шиг гадаад үзэмж бол түр зуурынх шүү дээ. Магадгүй 10, 15, 20 жил… Цагийн аясаар хѳгширч доройтоод ирэхэд түр зуурын гоо сайхнаас тань унжсан үрчлээ, ядарсан арьс, гуньж харууссан харц л үлдэнэ. Гаднах гоо сайханд тань шунаж тачаадаж явсан харчууд тань “үүдээ нээгээд ѳгсѳн ч үзэж харалгүй” арилаад одно. Амьдралын гашуун үнэн нь энэ.

Мэдээж гоёлгүй яахав бүсгүйчүүд минь. Цэцэг шиг залуу насандаа эрвээхэй шиг дэрвэлзэхийг хүсэхгүй хэн байх билээ. Чиний дэргэдүүр ѳнгѳрсѳн хэн боловч “эргэж хараасай”, бас “ѳѳдѳѳс тань инээмсэглээсэй” гэж хүсдэг залуу нас тань ѳѳрѳѳ л гоёл юм шүү дээ. Гэхдээ нэг л зүйлийг… дотоод сэтгэлийн гоо сайхнаа бүү мартаж бай. Бүх зүйлийг гутрангаар бус ѳѳдрѳгѳѳр хар, бусдын ѳмнѳѳс уурлаж бус инээмсэглэж харьц, бусадтай сонссон хов живээ бус уншсан номоо ярьж бай, мѳнгѳ зүгээр ѳгсѳнд нь биш чин сэтгэлээсээ тусалсан хүнд талархаж бай, чамд дурласан хэн нэгнийг бүү доромжил, харин хүндэтгэж эелдгээр татгалзаж сур, амьдралаа хэн нэгнээс хамааралгүйгээр ѳѳрѳѳ авч явах гэж хичээ. Энэ бүхэн чамайг бусдад дулаахан сайхан харагдуулдаг юм даа.

Дэлхий даяаршиж хүмүүсийн хэрэгцээг хангаж дийлэхээ болихоороо органик ба органик бус хэмээн бүтээгдэхүүнүүдээ ангилдаг боллоо. Хүмүүст сонголт хийх боломж олгож байгаа хэрэг. Удахгүй бүсгүйчүүд та нарыг ч ингэж ангилж сонгодог болох вий дээ. Тэр сонголт руу  та нар ѳѳрсдѳѳ л яваад байна даа. Ѳѳрсдѳѳ сонгож болдоггүй Монгол эх оронд, ѳѳрѳѳ сонгоогүй эцэг эхээсээ тѳрсѳн аугаа их хувь заяандаа сүслэн ѳѳрийнхѳѳрѳѳ амьдрах боломж бидэнд бий. Эрчүүд бид монгол бүсгүй та нарыгаа ориг, эсвэл жинхэнэ гэж ялгалгүйгээр хайрлаж баймаар байна. Хүнсэнд сонгох гэж байгаа биш тарган туранхай гэж ялгаад яахав, хѳѳргѳж нисгэх гэж байгаа биш элдэв нэмэлт хачраар яахав, хѳрѳг болгон харах гэж байгаа биш будагтай будаггүй гэж хараад яахав байгаагаар тань хайрлая. Жинхэнэ монгол бүсгүйн тѳрхѳѳр тань хайрлая. Дотоод сэтгэлийн халуун дулаан илчээр тань хайрлая.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419