Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэхээр боллоо

Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэхээр боллоо

Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэв. Нийслэлийн Багахангай болон Баянзүрх дүүргүүдэд ирэх ес болон аравдугаар сард нөхөн сонгуулийн ажиллагаа явагдах болсон. Нийслэлийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж мөн Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Б.Мөнхцэцэг нар төрийн албанаас чөлөөлөгдсөн тул сонгуулийн хуулийн дагуу төрийн албаны төлөөллийг нөхөн томилох ёстой.

Ажлын хэсэг уг асуудлаар хуралдан санал хурааж Нийслэлийн сонгуулийн хорооны  нарийн бичгийн даргаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга П.Булгамааг, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга П.Батбаярыг Сонгуулийн хорооны гишүүнээр нөхөн томиллоо.

Хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2017 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 2018 онд нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн тухай танилцуулав. Нийслэлийн хэмжээнд 2017 онд 32 орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд үйл ажиллагаа явуулснаас 20 нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар, 12 нь төсөвт үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулжээ. Эдгээр аж ахуй нэгж нийт 246.4 тэрбум төгрөгийн орлого олж, 260.6 тэрбум төгрөгийн зардал гарган 16.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Ашигтай ажилласан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нийт цэвэр ашиг нь 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаас Нийслэлд оногдох ногдол ашгийн хэмжээ 480 сая төгрөг бөгөөд төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хэмжээ нь 440.334.300 төгрөгөөр батлуулахаар тогтоолын төсөл оруулав. Тэргүүлэгчдийн зүгээс төв цэнгэлдэх хүрээлэн, Гэрлэх ёслолын ордон, Соёлын төв өргөө, Улаанбаатар чуулга гэх зэрэг нийслэлийн өмчит байгууллагуудын орлого зарлагатай холбоотой асуултуудыг төсөл Нийслэлийн өмчийн харилцааны газрын хэлтсийн дарга н.Энхболдод тавьж, хариулт авч, асуудалд нэлээд шүүмжлэлттэй хандлаа.

Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл "Бид амархан мартдаг, утааны тухай өвөл яриад зун мартдаг, улсын наадам болохоор Төв цэнгэлдэхийг санадаг, наадам дуусаад мартдаг. Төв цэнгэлдэхийг тохижуулах ажлыг нь нийслэл хийдэг, ашиглах эрх нь хувийн компанид байдаг, ийм байдлыг цэцглэх цаг болсон" гэж хэллээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн нэрэн дор үйл ажиллагаа эрхэлдэг атлаа  нийслэлд ямарч үр өгөөжгүй, ашиггүй, ногдол ашиг өгдөг нэрээр жилийн 31 сая төгрөг өгдөг зарим нэг байгууллагыг байлгах шаардлагатай эсэхийг холбогдох албаныхнаас асуув. Тэрбээр байгууллагуудын орлого зарлагын төлөлтийг 2019 оны төсөвт өөр хувилбараар тавина. Орлогыг нь өсгөж, зарлагыг нь багасгах тал дээр анхаарч ажиллахыг үүрэгдэв.

Тэрбээр хэлэхдээ “Орон нутгийн өмчит үйлвэрийн газруудаас нийслэлд төвлөрүүлэх ногдол ашгийн 30 хувь гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нийт ногдол ашиг нь 1.6 тэрбум төгрөг байгаа. Бүгдийг нь нийслэл татаж авна. Тэр байгууллагуудад ямар нэгэн юм үлдээх шаардлагагүй. Жишээ дурьдвал “Гэрлэх ёслолын ордон”жилд 1.284 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. Зардал нь 963 сая төгрөг. Нийт цэвэр ашиг нь 321.220 сая төгрөг. Нийслэлд хувиарлах ногдол ашиг нь 29 сая төгрөг гэх мэтчилэн жил болгон байгууллагууд ингэж ажилладаг. Одоо ингэж ажиллахгүй. Бүх ногдол ашгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ. 2019 онд эдгээр байгууллагуудыг яаж ажилладагыг харна. Ашиггүй ажилласан газрыг татан буулгах асуудлыг ярина.  Ингэж аль аль талдаа хариуцлагатай ажиллах шаардлага байна” гэв.

Тэргүүлэгч Ц.Байгалмаа Нийслэлийн өмчийн асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан "Ашиггүй болон бага ашигтай ажиллаж байгаа нийслэлийн өмчит  газруудын менежментийг сайжруулах, үйл ажиллагааг нь шалгах, ашигтай ажиллаж чадсан байгууллагыг урамшуулдаг байдлаар тогтолцоог цаашид бий болгох ёстой" гэв. Тэргүүлэгчидийн Нийслэлийн болон Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийн хувь хэмжээг  100 хувь  Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх санал дэмжигдлээ.

Хэлэлцэх асуудлын дараалалд багтсан бусад асуудлын хүрээнд Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4,8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Яармаг” шинэ төвд шилжүүлэн байршуулах ажлыг зохион байгууллахаар болсон. Уг ажлын явцыг Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нар танилцуулав. Одоогийн байдлаар гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулсан бөгөөд зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэж, барилгын суурийн  ажлыг эхлүүлсэн тухай мэдээлэл хийв.

Хуралдааны төгсгөлд Нийслэл улаанбаатар хотыг элч дулаан, цахилгаан хангаж ирсэн "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-ийн 35 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн Нийслэлийн дээд шагнал болох  “Хангарди” одонгоор шагнах тогтоолын төслийг тэргүүлэгчид дэмжлээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419