Аз жаргал бэлэглэсэн амьдрал чамд баярлалаа
Өнөөдөр цалингаа аваад захиралынхаа хэлсэн үгийг сонсоод өөрийн эрхгүй уйллаа Анх би энэ зочид буудалд индүүдэгчээр ажилд орж байсан бүтэн 7 цагийн турш тасралтгүй 5000 хувцас индүүдэхэд гарах уурнаас нь авхуулаад хялбар ажил гэж байдаггүйг мэдэрсэн.
Анх Япон улсад ирээд ажил олдохгүй хэл мэдэхгүй Шинжүкү экиний 00-ийг угаахаас авхуулаад өлсөж үхэхгүй, хүний доор орж мөрөөдлөөсөө нязахгүй нь тулд гал тогоонд угаагч бэлтгэгч барилгын туслах янзан бүрийн хэл шаарддаггүй ажлыг бусад Монгол залуусийнхаа адил хийж явсандаа хармасдаггүй ээ бас нэгийн ч ээждээ хэлээгүй хүний ганц хүү нь болохоор сэтгэлийг нь үймүүлэн гээд үргэлж худал хэлэх хэцүү байдаг байсан.
Өдөрт 2 ажил хийх унтах байтугай хичээлээ мэтронд л давтах зав өөртөө гаргадаг. Япон улсад сүүлийн мэтроноосоо хоцрон гэдэг байгаа газраа хонохоос өөр аргагүйд хүрдэг учир нь япон улсын такси дэлхийн хамгийн үнэтэй такси болохоор япон хүмүүс нь ч өөрсдөө такси баридаггүй. Гудамжинд дөрвөн удаа салхитай бороотойд мөнгөгүй хонож үзхэд татах тамхиа хүртэл өөрөөсөө нууж ёстой л шүлсээрээ унд хийж уйлах инээх өрөвдөх гуравын наагуур л байсан үе саяхан мэт.
Хамгийн сайхан нь би гэртээ гараа хумхиад хэн надад мөнгө өгөх бол гэж хүлээх биш найзуудтайгаа компьютэр тоглон бар хэсэж айлын охидыг гомдоох биш мөрөөдлөө өөрийн гараар хөлс хүчээ дуслуулж бий болгосон гэж бодох хамгийн сайхан нь байдаг. Би хүнд мөнгө зээлэх дургүй учир нь тэр мөнгийг яаж олсоныг хэн ч хэзээ ч мэдэхгүй. Зовж олсон мөнгөө зугаацах төдий хүнд үрдэггүй болохоор Япон хүмүүс үргэлж тооцоогоо тус тусдаа хийдэг нь ийм л учиртай.
Хагас жил нулимсаа идэж явсаны эцэст ангийнхаа европчууд байрныхаа япончуудтай нэг өвөрт орох нь холгүй л хэлээ сайжруулах гэж хичээсээр байгаад Япон, Англи, Голланд хэлээр яриж чаддаг болсоны дараа амьдрал өөрийн эрхгүй л жигдрээд ирэх шиг болсон. Өнөөдөр би монгол мөнгөөр сард 10 сая төгрөгний ажил хийдэг. Мөрөөдлөө олж харсан үед өөрийгөө олж мэдсэн эр хүнд эмэгтэй хүнээс авхуулаад амьдралын эрээн бараан бодогддогүй юм байна.
Гэхдээ эр хүнийг хад чулуугаар хийгээгүй болохоор хааяа ч гэсэн хэнд ч хэлдэггүй болохоос сэтгэл дотроо ямар их ганцаардаж байдагыг хэн ч мэдэхгүй. Одоо ингээд бодоход миний хамгийн сайхан ажил хүмүүсийн хамгийн дор гэж боддог үйлчилэгчийн ажил байсан. Тэр үед өөрийгөө ч хараагаал амьдралыг ч хараагаал ямар новшоо хийгээд байнаа гэж бодн ажил тараад тамхиа татан хороо гаргах гээд хатуу юм ууна.
Гэхдээ л энэ бүхнийг давж гарж ирж чадсанаа бодоход сайхан байна. Ажил хүнийг биш хүн ажлыг голдог байсан юм байнлээшүү. (манай япон захирал Хондагийн асрамжийн газар өссөн.Өдийг хүртэл яаж ирсэнийн сонсоход миний амьдрал хажууд нь цэцэрлэгийн хүүхэд шиг л санагдсан. Ёокохамад байрлалтай далай дээрхи манай зочид буудал Японы топ 10 зочид буудлын нэг нь. Сард хэдэн тербумаар нь ашиг олдог энэ том буудлын эзэн нь яаж болсон түүхийг сонсох яг одоо гараад ямар ч хамаагүй ажил дахиад хиймээр санагдсан.
Би чамайг ээжтэйгээ утсаар яриад инээгээд зогсоход чинь үргэлж дотроо атаархадаг. Энэ үгийг сонсоод л өөрийн эрхгүй асгараад шууд л ёс алдлаа гэж хэлээд арагшаа харж байгаад нэг татаад уужирсан.
Стив Жобсийн хэлсэн шиг мөнгийг өөртөө ажлуулж сурсан хүнд залуу нас эрүүл мэнд эцэг эх л нэгт байдаг юм шүү гэдэг үг зүрхэнд одоо үнэхээр орж байна. Би мөнгөний үнэ цэнэ амьдралын хар бараанийг мэдээгүй л явсан байждээ. Одоо ээж минь хүүгээ дагаад дэлхийн хүссэн газартаа очоорой. Хүү нь таньдаа тэнгис далайг үзүүлнээ гэсэн амлалтандаө хүрэх гэж л өдийг хүрсэн шүү. Сайхан байна. Аз жаргалыг надад бэлэглэсэн амьдрал чамд би баярлалаа.
Wings Stas