“Эрдэнэт” үйлдвэрээ аврах уу, алдах уу

“Эрдэнэт” үйлдвэрээ аврах уу, алдах уу

Өнгөрсөн сард Лондоны Арбитрын шүүх дээр хэдэн жил дамнан яригдсан “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал эцэслэгджээ. Тодруулбал, Английн Дээд шүүх уг асуудлыг хянан үзэж, 2018.07.06-ны өдөр 100 хувь “Стандарт” банкны талд шийдвэрээ гаргасан байна. Тус шүүхийн шийдвэр манай улсад албан ёсоор хоёр долоо хоногийн өмнө ирсэн байна.

Английн Дээд шүүхээс гаргасан шийдвэр нь үндсэн гурван агуулгатай аж. Үүнд,

НЭГ: “Стандарт” банкны нэхэмжлэл дэх үндсэн өр төлбөрт хүү тогтоож, учирсан зардлыг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулах тухай 2017.07.20-ны өдрийн Арбитрын хэсэгчилсэн эцсийн шийдвэрийг давж заалдахаар тус үйлдвэрээс Английн дээд шүүхэд хандсан байдаг. Ингэхдээ Арбитраар тогтоосон өр төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээс шүүхэд барьцаа хэлбэрээр төлөхөөр гаргасан “Стандарт” банкны хүсэлтийг Английн дээд шүүх хүлээн авсан байна.

ХОЁР: “Стандарт” банкнаас 2018.06.28-ны өдөр Английн Дээд шүүхэд хандаж, арбитрын шүүхээр шийдвэрлүүлсэн нийт өр төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлж авахын тулд эд хөрөнгийг царцааж, битүүмжлэх захирамж гаргасныг шүүх хүлээн авсан байна.

ГУРАВ: “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн мэдээллийг  ил гаргуулах, шүүхийн шатанд гарсан зардлуудыг тус үйлдвэрээр төлүүлэх тухай хүсэлтийг Английн Дээд шүүх хүлээн авчээ.

Хамгийн аюултай нь, Английн Дээд шүүхээс эд хөрөнгө царцаах тухай захирамжаа шууд гаргасан явдал. Тиймээс ч “Эрдэнэт” үйлдвэрийн гадаад дахь мөнгөн гүйлгээний урсгал тэр чигтээ зогсох эрсдэл үүсээд байгаа юм. Улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнууд Англи, Шенген, Азийн тодорхой орнуудад зорчих эрхийг шүүхээс хязгаарласан байна.

Английн Дээд шүүхийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын мониторингийн багийн төлөөлөл болох АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Г.Азжаргал, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн ахлах прокурор Ш.Баярбилэг нар оролцжээ.

Английн Дээд шүүхээс шийдвэр нэгэнт гарч, Монгол Улсын талд албан бичгээр ирсэн тул одоо Засгийн газар хариу арга хэмжээ авах шаардлага үүсч буй юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын онцлон мэдээлснээр, шүүхийн шийдвэрийн дагуу ойрын хугацаанд 98 сая ам.долларын төлбөр барагдуулах учиртай.

Улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн барьцаалбарын асуудлыг нэг мөр шийдэх хүндхэн асуудал Засгийн газрын нуруун дээр шууд ирж байгаа нь энэ билээ. Өнөөдөр уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар нууцын зэрэглэлээр хэлэлцэхээр төлөвлөж, ЗГХЭГ-аас холбогдох бэлтгэлийг ханган ажиллаж байсан. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж эзгүй байгаа тул асуудлыг хойшлуулжээ.

Одоо дотооддоо “Эрдэнэт” үйлдвэрийн 51/49 хувийн маргаантай, асуудал нь шүүхийн шатанд яваа. Ийм үед Английн Дээд шүүхийн шийдвэр улам ч гүн нэрмээс болж, хурдан түргэн асуудлыг шийдэхээс өөр аргагүй байдалд оруулж буй нь энэ юм. Өдөрт хэдэн тэрбумын орлого, зарлагын гүйлгээ хийгддэг, саалийн үнээ болсон ганц үйлдвэрийнх нь гадаад дансууд хаагдлаа гэхэд шууд л төсвийн орлого төвлөрөлтөд сөргөөр нөлөөлнө.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл “Асуудал хүндэрвэл төлбөрийг   үйлдвэрийн “Эрсдэлийн сан”-гаас төлөх боломжтой. Бид 2016 оны цэвэр ашгаасаа энэ эрсдэлийг тооцож, “Эрсдэлийн сан” байгуулан, мөнгө хадгалсан” гэж ярилцлагадаа дурдсан нь бий. Нөгөө талд “Татвар төлөгчдийн мөнгөөр Ш.Батхүү, Ч.Ганзориг, Д.Сугар нарын хувааж идсэн зээлийг төлөх нь буруу. “Эрдэнэт” үйлдвэр шүүхийн шийдвэр биелүүлэх эдийн засгийн чадамжгүй” гэх үгүйсгэл, шүүмжлэл ч явдаг билээ.

Ямар ч байсан энэ асуудлыг Засгийн газар одоо нэг мөр шийдэхээс өөр аргагүй байдалд орлоо. Шийдлийг хэрхэн гаргах нь одоогоор тодорхойгүй байна. “Эрдэнэт” үйлдвэрээ аврах уу, алдах уу гэдгийг одоо Засгийн газар л мэднэ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419