Зам тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-нд гарсан хүн амины хэрэг, удаа дараагийн галт тэрэгний ослууд гарсны дараа яах ч аргагүй тус яамны сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл хоёр огцрох өргөдлөө өгсөн болов уу. Ард иргэд ч хариуцлага хүлээхийг шаардсаар байсан юм.
Гэтэлхэргийн гол буруутнууд болох УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, яаман дээр архидан согтуурсан газрын дарга нар ямар хариуцлага хүлээж байгаа нь тодорхой бус байна.