Тайландын шүүх залилан хийсэн ламтан Вирапхон Сукпхонд (Wiraphon Sukphon) 114 жилийн ял оноосон талаар “www.abogado.com” сайт мэдээллээ.
Ламтан залилан хийсэн, мөнгө угаасан, мөрийтэй тоглоом тоглосон, бэлгийн дарамт үзүүлсэн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх 20 гаруй хэрэгт буруутгажээ.
Түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн дараа “Бид давж заалдах болно” гэж мэдэгдэв. Шүүгч “Ламтан давж заалдах хэрэгтэй. Гэхдээ тэрбээр батлан даалтаар гарах боломжгүй. Тэр үргэлжлүүлэн хоригдох болно” гэлээ.
Гэхдээ 114 жилийн ялыг шүүх шоронд 20 жил хоригдох ялаар сольсон байна.
Ламтан автомашин, хувийн эдлэн газар, орон сууц, байшин зэрэг нийт 83 төрлийн хөрөнгийг эзэмшдэг болохыг тогтоожээ. 2008-2013 оны хооронд тэрбээр 10 сая ам.долларыг зөвхөн хандиваар цуглуулсан гэнэ.