Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 13 намд шийдвэрээ батламжийн хамт гардууллаа. Батламжаа гардаж авсан намууд 2018 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-нийг дуустал хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах юм.
Бие даан нэрээ дэвшигчид наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 6-ны өдрийг дуустал нөхөн сонгууль явагдаж буй тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах ёстой билээ.