Нүүрсний экспортын хэмжээ буурсан ч орлого нь өсчээ

Нүүрсний экспортын хэмжээ буурсан ч орлого нь өсчээ

Манай нүүрсний тээврийн гол “судас” болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг өчигдөр 15.00 цагт нээсэн байна. Ингэснээр Монгол улсад бараг хоёр тэрбум ам.долларын орлого авчирдаг нүүрсний экспорт хэвийн үргэлжлэх боломж бүрдэв. Долдугаар сараас эхлэн нийт нутгаар их хэмжээний аадар бороо орсноос Гашуунсухайт чиглэлийн замын хэд хэдэн хэсэг эвдэрч сүйджээ. Тиймээс тус автозамын тээврийг өнгөрсөн долоо хоногт түр зогсоосон юм. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд замын эвдэрсэн хэсгийг засаж, тэгшлэн, тээвэрлэлт хийхэд бэлэн болгожээ. Хэдийгээр гол зам нь түр “амарсан” ч Монгол улсын нүүрсний экспорт үргэлжилж байсан юм. Учир нь нүүрсний компаниуд Цагаанхадны боомтод нөөцөлсөн нүүрсээ урд хөршид нийлүүлжээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол улс 20.5 сая тонн нүүрс экспортолж, 1.6 тэрбум ам.доллар олжээ. Хэдийгээр экспортолсон нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 300 мянган тонноор буурсан ч бидний олсон орлого 206 сая ам.доллараар нэмэгдсэн байна.

Тонн нүүрсний ханш өмнөх оны мөн үеэс 10 орчим хувиар өндөр байгаа нь биет хэмжээний уналтыг нөхжээ. Нүүрс, төмрийн хүдэр зэрэг зарим эрдсийг эс тооцвол биднийг хэдэн сар баярлуулсан таваарын зах зээл эргэн суларч эхэлсэн. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд зэсийн ханш 1000-1500, алтных 100-150 ам.доллараар буурчихаад байгаа юм. Харин нүүрс болон төмрийн хүдрийн ханш тус бүр 10 орчим хувиар өндөр байна. Монгол улс өнгөрсөн долоон сарын хугацаанд 3.9 сая тонн төмрийн хүдэр нийлүүлж, 181 сая ам.долларын орлого олсон. Төмрийн хүдрийн экспорт биет хэмжээгээр 20 хувиар өссөн байна. Их гүрнүүдийн хооронд асаж буй худалдааны дайн таваарын зах зээлийг уналт руу хөтөлж байгаа ч зарим төрлийн түүхий эдэд төдийлэн нөлөөлөхгүй байна. Ялангуяа, гангийн үндсэн орц болох коксжих нүүрс болон төмрийн хүдрийн ханшид худалдааны дайнаас илүү Хятадын байгаль орчны төлөөх бодлого хүчтэй нөлөөлж байна. БНХАУ, АНУ-ын худалдааны дайны түгшүүрийг дагаад зэсийн үнэ зургадугаар сараас хойш 15 хувиар буурсан бол төмрийн хүдрийнх есөн хувиар өсжээ.

Нүүрсний экспортын орлого 206 сая ам.доллараар нэмэгдсэн байна

Ер нь коксжих нүүрс болон төмрийн хүдрийн ханш хаана хүрэхийг эдгээр түүхий эдээс “төрдөг” гангийн зах зээл заадаг. Тэгвэл манай улсын экспорт, цаашлаад эдийн засгийн өсөлтийг тодорхойлдог гангийн зах зээл нь урд хөршийн орон сууц, бүтээн байгуулалтын салбараас шууд хамаардаг билээ. Мөн Хятадын үндэсний статистикийн товчооны мэдээллээр энэ оны зургадугаар сард тус улсын томоохон 70 хотод орон сууцны үнэ эрчимжжээ. Жилийн дүнгээр шинэ орон сууцны үнэ таван хувиардээшилж, өсөлт нь эрчимжив. Ингэснээр сүүлийн зургаан сар тасралтгүй суларсан орон сууцны үнэ өнгөрсөн зургадугаар сард ялимгүй сэргэж эхэлсэн байна. Энэ нь гангийн эрэлтэд түр зуурын эерэг хүлээлт төрүүлж буй. Гэвч Хятадын макро эдийн засгийн өсөлт сүүлийн найман жилийн доод цэгт хүртлээ саарчихаад байгаа нь дунд хугацааны сөрөг төлөв дагуулж байна. Гэхдээ урд хөрш утаа зэрэг байгаль орчны бохирдолтой тэмцэхийн тулд гангийн үйлдвэрлэл болон түүхий эдийн чанар стандартыг өндөрсгөсөн.

Энэ нь сайн чанарын таваарын ханшид дэмжлэг болж буй. Байгаль орчноо хамгаалж, гангийн зах зээлийн илүүдлийг арилгах Хятадын зорилт төмрийн хүдрийн үнийг өсгөж, сүүлийн зургаан сарын дээд цэгт хүргээд байна. Байгаль орчны төлөөх Бээжингийн санаачилга ирэх саруудад өндөр чанартай нүүрс хийгээд төмрийн хүдрийн эрэлтийг дэмжиж, урт хугацаанд гангийн зах зээлийн тэнцвэржүүлэхээр байгаа. Rio Tinto группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Хятадын гангийн аж үйлдвэрт бүтцийн шинэчлэл хийгдэх нь гарцаагүй. Гэхдээ энэ нь үйлдвэрлэлийг бууруулах бус өндөр чанарын түүхий эдийг илүү шаардана хэмээн дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, гангийн голлох түүхий эдүүд болох коксжих нүүрс болон төмрийн хүдрийн ханш энэ оныг дуустал тогтвортой байх төлөвтэй. Мөн өндөр агууламжтай сайн чанарын түүхий эдийн ханш цаашид ч өсөхөөр байна. Хятадын гангийн гарц зургадугаар сард жилийн дүнгээр 7.5 хувь өсөж, дээд хэмжээ буюу 80.2 тоннд хүрснийг ANZ фирм мэдээлсэн байна. Fitch агентлагийн тооцоогоор 2016 оны зургадугаар сараас хойш Хятад улс гангийн хүчин чадлаа 260 сая тонноор бууруулсан нь ханш чангарах суурь нөхцөл болжээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419