Монголчууд хичээлийн бэлтгэлээ хямд базаах боломжийг худалдааны "дайн" олгов

Монголчууд хичээлийн бэлтгэлээ хямд базаах боломжийг худалдааны "дайн" олгов

Монголчууд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ харьцангуй хямд базаахад АНУ, БНХАУ-ын худалдааны дайн туслах нь. Учир нь бие биеэ дөнгөх гэсэн их гүрнүүдийн тэмцэл юанийн ханшийг дэлхий даяар хөвүүлж, ягаан дэвсгэртийн үнэ манайд хүртэл уруудахад хүргээд байна. Энэ оны эхээр бараг 400 төгрөг рүү дөхөж байсан төгрөгтэй харьцах юанийн ханш зургадугаар сар буюу Америкийн өдөөсөн худалдааны дайн идэвхжсэн үеэс уруудаж эхэлжээ.

Ингэснээр сүүлийн хоёр сар дараалан төгрөгтэй харьцах юанийн ханш сулраад байгаа юм. Төв банкнаас зарласан юанийн ханш лхагва гарагийн байдлаар 359 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь 2018 оны оргил цэгээс огцом буурсан дүн. Юанийн ханш ийн уруудсан нь урд хөршөөс бараа бүтээгдэхүүн импортолдог худалдаачдыг багагүй баярлуулав.

Энэ ч учиртай. “Нарантуул” худалдааны төвд бэлэн хувцас борлуулдаг, 35 настай Г.Бурмаагаар жишээ авъя. Бэлэн хувцасны томоохон лангуутай тэрбээр нэг удаад 20 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн БНХАУ-аас татдаг. Юанийн ханш чангарч, 385 төгрөг рүү дөхсөн өнгөрсөн оны хоёрдугаар сард Г.Бурмаагийн 20 сая төгрөг 51.9 мянган юаньтай тэнцэж байлаа. Тэгвэл өдгөө юанийн ханш бараг 26 гаруй төгрөгөөр хямдарч, 359 төгрөг болсон. Өнөөдөр Г.Бурмаа нэг удаад 55.7 мянган юаниар бараа бүтээгдэхүүн татаж байгаа аж. Ингэснээр тэрбээр ханшийн уналтад чимээгүйхэн залгиулж байсан 1.3 сая гаруй төгрөгөө хамгаалж чаджээ. Түүн шиг олон худалдаачин жил бүр ханшийн уналт гэх үл үзэгддэг “савар”-аас халаасаа хэмлүүлсээр ирсэн.

Харин энэ жил ханшийн уналтын дарамтыг харьцангуй бага үүрч байна. Энэ хэрээр иргэд, худалдан авагчдын үүрэх үнийн дарамт ч багасгах нь. Намрын сар эхлэв үү үгүй уралдаад өсчихдөг юанийн ханш буурч буйг ирэх өдрүүдэд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаах эцэг эхчүүд ч таатай хүлээн авч байна. Ялангуяа, намрын их зарлагын үе айлссан. Үүнийг угтаад түлш, шатахууны үнэ өсөж, өргөн хэрэглээний барааны ханш ч дагаад өндөлзчихсөн. Оюутан, сурагчдын сургалтын төлбөр, өвлийн бэлтгэл гээд эцэг эхчүүдийн санааг чилээх олон зарлага зэрэг оволзох гэж буй энэ үед юанийн ханш “томоотой” байгаа нь өрхийн төсөвт дэмжлэг болох нь дамжиггүй. Ер нь урд хөршийн импортын барааны үнэ сүүлийн үед харьцангуй тогтвортой байгаа гэж наймаачид хэлж байсан. Зөвхөн тэд төдийгүй урд хөршид боловсрол эзэмшдэг оюутан сурагчдын гэр бүлийн үүрэх ачаа ч хөнгөрч байгаа ажээ.

Импортын 70 хувийг ам.доллар, 13 хувийг юаниар хийдэг

Өнгөрсөн оны өдийд юанийн ханш галзуурч, 2017 оны есдүгээр сард 375 төгрөг хүртлээ өсч байв. Үүнээс үүдэн урд хөршөөс импортолдог бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, өрхийн төсөвт багагүй дарамт болж байсан юм. “Юанийн ханш чангарснаас барааныхаа үнийг нэмэхэд хүрлээ” хэмээн худалдаачид хариулж байв. Тэгвэл үнийг нь өсгөөд байсан юанийн ханш буурчихлаа. Харин одоо бүтээгдэхүүний үнээ тогтвортой байлгахыг худалдаачдаас харах л үлдлээ. Ер нь юанийн ханшийн ялимгүй өөрчлөлтийн цаана хэтэвч нимгэн амьдрал түм бумаараа нуугдаж байгаа. Намар галзуурдаг юанийн ханш яагаад унав. АНУ БНХАУ-ын багагүй хэмжээний бараа бүтээгдэхүүний импортын татварыг өсгөсөн. Өндөр татвар төлж, Америкийн хил давснаар Хятадын бараа бүтээгдэхүүний үнэ цэнэ өсөж, өрсөлдөх чадвар нь буурч буй. Энэ хэрээр өнөөг хүртэл экспортоороо эдийн засгаа тэжээж ирсэн БНХАУ-ын хилийн чанадыг чиглэсэн худалдаа багасгах эрсдэлтай нүүр тулж байгаа юм.

Тиймээс экспортоо дэмжихийн тулд Хятадын төв банк юанийн нийлүүлэлтээ нэмэгдүүлж, ханшийг нь хүчээр унагаж эхэлсэн. Өнгөрсөн сард гэхэд Хятадын төв банк 502 тэрбум юанийг (74 тэрбум ам.доллар) банкны системдээ нийлүүлсэн. Хятадын энэ хариу мэхээс ч өмнө юанийн ханш сул байсан. Учир нь тус улс юанийг ОУВС-гийн нөөц валютын сагсанд багтаахын тулд сүүлийн жилүүдэд юанийн ханшийг суллах бодлого баримталж буй.

Мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт өдгөө сүүлийн хэдэн жилийн доод цэгт хүрээд буй нь тус улсын мөнгөн тэмдэгтэд давхар дарамт болж буй юм. Энэ мэт санаатай болон санаандгүй хүчин зүйлээс үүдэн юанийн ханш олон улсын зах зээлд сүүлийн таван жилийн доод цэгтэй ойр түвшинд хөвж байна. Тэгвэл энэ чөлөөт уналт нь манайд ч ажиглагдаж, Монголын эдийн засгийн микро түвшин буюу өрхийн төсөвт богино хугацаанд эерэгээр нөлөөлөхөөр байгаа юм.

Гэхдээ хэрэглээний эдийн засагтай, үйлдвэрлэгч бус Монгол улсад юанийн ханшийн уналт нь алсдаа импортыг өдөөх эрсдэлтэй. Ингэснээр түүхий эдээ зараад олсон багахан валютаа бид буцаан гадагш гаргачихыг ч үгүйсгэхгүй юм. Тэр тусмаа өмнөд хөршөөсөө худалдаа, эдийн засгийн хувьд үлэмж хамааралтай Монгол улсад юанийн ханш хүчтэй нөлөөлнө. Манай улсын гадаад худалдааны гол хэрэгсэлд ам.долларын араас юань бичигддэг.

Ялангуяа, Монголоос гадагш чиглэсэн худалдааны урсгал буюу импортын 70 хувийг ам.доллар, 13 хувийг юаниар хийдэг гэж төв банк мэдээлсэн байна. 2017 оны байдлаар манай улсын нийт импорт 4.3 тэрбум ам.доллартай тэнцсэн гэж үзвэл монголчууд жилд дунджаар 560 орчим сая ам.доллартай тэнцэх юанийн санхүүжилтээр гадагш худалдан авалт хийдэг аж. өөрөөр хэлбэл, 3.5 тэрбум юанийг импортод зарцуулдаг гэсэн тооцоо гарч байна.

Эх сурвалж: zgm.mn

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419