Монголын “бөөний бараа бааз”

Монголын “бөөний бараа бааз”

Дээхэн үед (зах зээлд шилжихээс өмнөх үеийг хэлж байна) Улаанбаатар хотын захаар “бааз” нэртэй аж ахуйнууд олон байв. Бүр “Бөөний бараа бааз” гэсэн нэртэй аж ахуй хүртэл байсан юм. Гадаадаас ирсэн бараа, материал, тоног төхөөрөмжийг буулган албан байгууллага болон худалдаа, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд хуваарилдаг байсан тул тэдгээрийг “социализмын материал-техникийн бааз” гэж хүртэл цаашлуулан ярьдаг байлаа.

Тэр үед гадаад худалдааг зөвхөн улс л эрхэлдэг байсан учраас ийм аж ахуйнууд байхаас өөр аргагүй байж. Одоогоор бол бөөний худалдааны төвүүд юм уу даа. Өнгөрсөн зууны 90-ээд онд төвлөрсөн социалист аж ахуйн систем нурснаар “бааз” нэртэй эдгээр аж ахуй үгүй болсон билээ. Өнөөдөр үйлдвэр, аж ахуйн газрууд ихэнх нь хувийнх болсон тул тэд өөрсдөө гадаадаас шаардлагатай бараа, тоног төхөөрөмжөө авдаг болсон. Ингэхдээ голдуу Эрээн хотоос эсхүл Эрээнээр дамжуулан бараа материалаа зөөх болжээ.

Саяхан миний бие Эрээнд Цайны замтай холбоотой нэгэн арга хэмжээнд оролцож тэнд хоёр хонов. Орчин үеийн байшин барилгатай, өргөн цэлгэр гудамж талбайтай, зүлэг мод ихтэй Эрээн хот ёстой “түм түжигнэж, бум бужигнасан” олон улсын худалдааны том төв болжээ. Бүр худалдааны чөлөөт бүс ч гэж хэлж болохоор. Эрэг боолтоос эхлүүлээд том машин механизм гээд л зарахгүй юм алга. Хүнс, хувцас зардаг том том захууд зөндөө. Хямд нь ч байна, чанартай нь ч байна, Хятадад үйлдвэрлэсэн нь ч байна, хөгжингүй орнуудаас авчирсан нь ч байна. Эрээнийг бас Монгол–Хятадыг холбосон тээвэр–ложистикийн том төв, хоёр орныг холбосон гол хаалга ч гэж болно. Энэ хот цаашдаа ч Хятад–Монгол–Оросыг холбох эдийн засгийн коридорт чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.

Эрээнд арилжаа наймаа, гэрээ хэлэлцээр хийж яваа монголчууд хаана л бол хаана тааралдана. Тийшээгээ очиход тун хялбар. Галт тэрэг, автомашинаар болоод онгоцоор өдөртөө хэдэн мянган хүн хилээр орж гарч байна. Замын-Үүд – Эрээний боомтоорхойд хил дээрх Алтанбулаг – Хиагтын боомтоос хамаагүй олон хүн орж гардаг хэрнээ Замын-Үүдийнх нь зөвхөн ажлын цагаар, Алтанбулагийнх нь 24 цагаар ажилладаг нь сонин. Бодвол цаана нь бас учир байдаг л байх.

Эрээнийхэн бүгд монголоор ярих тул хэлний бэрхшээл гэж үгүй. Мөнгө шилжүүлж гуйвуулахад ямар ч асуудал алга. Гар утсаараа ч хийчихэж болно. Ер нь тэгээд Хятадад хаана ч (жишээ нь хилээр орж гарахад) хүнд суртал багатай, өдөр, шөнө хэзээ ч бай гудамж, зээлээр нь явахад айх зүйлгүй амгалан тайван гэж манайхан ярьдаг шүү дээ. 

Зочид буудал, хоолны газрууд янз янзаараа л байх юм. Монголчуудад зориулсан баар, цэнгээний газрууд ч цөөнгүй.

Бид Замын-Үүдээ хөгжүүлж Эрээнд хийгддэг арилжаа наймааны ядаж тодорхой хэсгийг нь татах хэрэгтэй байгаа юм. Манай төр, засаг үүнийг анхаарч “Замын-Үүдийн чөлөөт бүс” байгуулах шийдвэр гаргасан хэдий ч арай л удаан хөдөлж байх шиг. Бэрхшээл олон байдаг байх л даа.

Энд бас нэг зүйлийг онцлоход Эрээн хотын засгийн ордон (засаг захиргаа) зөвхөн худалдаа, тээврийг хөгжүүлэхэд анхаараад зогсохгүй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Эрээн хот ердөө 30 гаруйхан мянган хүн амтай мөртлөө Хятадын өмнө зүгээс жилдээ сая орчим хүн хүлээн авч нилээдгүй ашиг орлого олдог болсон гэж хотын дарга нь ярьж байв. Тэд Цайны замын түүх, нүүдэлчдийн ахуй, үлэг гүрвэлийн олдворуудтай танилцах гэж ирдэг юм байна. Сайхан музейнүүд, тохилог жуулчны бааз, зочид буудлууд олноор байгуулжээ. Цайны зам нь Монголтой холбоотой, гэтэл манайд энэ талын музей, үзмэр ховор учир манайхан тэдгээрийг очиж үзвэл сонирхолтой л юм билээ. Үлэг гүрвэлийг бүр Эрээн хотын брэнд, лого болгожээ. Тэгэхээр Эрээн хот зөвхөн монголчуудтай худалдаа наймаа хийж хөгжиж байна уу гэвэл бас тийм биш байх нь.

Эрээн хотын цайны музей

Цайг бороо, цас, шорооноос хамгаалахын тулд хонины нэхий, гүзээнд хийдэг байжээ

Хоёр худалдаачин ханцуй дотроо хуруугаараа үнэ тохиролцож байгаа нь

Үлэг гүрвэлийн парк нь үзмэр арвинтай

Бид Эрээнийг монголчууд хөгжүүлж байна гэж ярих дуртай. Гэтэл эсрэгээр Эрээн Монголын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа юм биш үү гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Шаардлагатай бараагаа бүх Хятадаар эрж явалгүй зөвхөн Эрээнээс бараг бүгдийг авчихаж байгаа учраас түүнийг Монголын “бөөний бараа бааз” болжээ гэсэн санаа хэлэх гээд байна л даа.

Нийтлэлч Л.Хангай

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419