Д.Бахытгүл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ
УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэж, түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 11.6.1, 21.2.1-д зааснаар буруутган шүүсэн юм. Шүүхээс УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Д.Мурат, хохирогч Д.Бахытгүл нар өөрийн биеэр оролцсон юм.
Харин хохирогч Д.Бахытгүл энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж. Мөн дараагийн шатны шүүхэд давж заалдана гэдгэ мэдэгдсэн байна.