УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ намынхаа Хяналтын ерөнхий хороонд хандаж, “60 тэрбум”-ын бичлэгтэй холбоотойгоор М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага тооцуулах тогтоол гаргуулаад амжсан билээ. Эдүгээ тэрбээр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах, дээрх асуудлаар нээлттэй сонсгол хийхийг шаардаж буй юм.
Харин өнөөдөр тэрбээр 14 цагаас Төрийн ордонд мэдэгдэл хийнэ хэмээн зар тараажээ. Чухам юу ярих нь тодорхойгүй байна.