Тарьсан мод бүрийн тоогоор 20 мянган төгрөгийн урамшуулал олгоно
Завхан аймгийн Ургамал сумын иргэд тарьсан модоо ургуулахад урамшуулал өгөх, урамшууллаар нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг амжилттай эхлүүлээд байгаа ажээ. Сүүлийн хэдэн жил дараалан ган гачиг болсон тус сумын уугуул З.Эрхэмбаяр санаачлан сумандаа мод тарих хөдөлгөөнийг эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран эхлүүлсэн талаар орон нутгийн эх сурвалж мэдээлэв.
Тэд 2017 оны тавдугаар сараас эхлэн мод тарьж, өнөөдрийн байдлаар 50 гаруй мод, 13 төрлийн цэцэг суулгаад байгаа ажээ. Сайн дураараа мод тарьж, тарьсан модоо арчилж тордож амжилттай ургуулсан иргэн бүрт З.Эрхэмбаяр 2019 оны зун мод бүрийнх нь тоогоор 20000 төгрөгийн урамшуулал өгөх юм байна.