“Рио Тин То” гарчихлаа гээд Монгол хохирчихгүй

“Рио Тин То” гарчихлаа гээд Монгол хохирчихгүй

Гүрэн дамжсан луйварчин” хэмээн дэлхий дахинаа алдаршсан “Рио Тин То” манай улсад олборлолт явуулж буй. Тодруулбал, Оюутолгой орд газрыг Монгол Улсын Засгийн газартай хамтран 66:34 хувиар эзэмшиж байгаа компани. Дэлхийд дээгүүр эрэмбэтэй тус орд газрын гэрээтэй холбогдох асуудлаар хоёр ч Ерөнхий сайд асан, холбогдох бусад хүмүүсийг шалгаад эхэлсэн. Чухам үр дүн хаашаа гарахыг өнөөдөр таашгүй. Үүний зэрэгцээ Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашиггүй гэсэн байр суурийг албаны хүмүүс илэрхийлж, “Рио Тин То”-гийн буруутай үйл ажиллагааг ч тал талаас сөхөх болсон билээ.

“Рио Тин То” ч үүний эсрэг чамгүй арга хэмжээ авч, манай нэртэй нийтлэлчдээр захиалгат мэдээлэл явуулж, “Эдийн засгийн чуулга уулзалт”-ын индэр дээрээс илтгэл тавиулж байгаагаас харвал Монгол Улсаас гарахгүй гэсэн зорилгын илэрхийлэл бололтой. Сүүлдээ манай уул уурхайн нэртэй мэргэжилтнүүдийн үгийг сонин хэвлэлд дайх болов. Манай уул уурхайн зарим зүтгэлтнүүд “Рио Тин То”-г гаргаж болохгүй, тэгвэл хятадууд л орж ирнэ. Өөр хэн ч орж ирэхгүй хэмээн мэдэгдэж байна. Энэ нь “монголчууд хэдийнээс хятадуудад дургүй учраас” гэсэн үндсэн дээр ард түмний эсрэг түймэр дэгдээж байгаа нь илт.  

Дэлхийд тэргүүлэх аварга том орд газарт ирээд зөв зохистой үйл ажиллагаа явуулах, Монгол Улстай харилцан ашигтай санал тавих улс орон дэлхийн аль ч өнцөгт бий. “Рио Тин То” манайхаас гарлаа гээд Монгол Улс сүйрчихгүй нь лавтай. Хэдийгээр дургүй ч “Рио Тин То”-гоос хятадууд ч дээр байхыг үгүйсгэхгүй. Хятад бол дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч, манай улстай хил залган оршдог гэхээр бидний хоорондын харилцаанд ч эерэг ойлголцол юу юунаас өмнө байж таарна. “Гүрэн дамжсан луйварчин” нэр зүүтлээ дэлхийгээр нэг доншуучилсан “Рио Тин То” Монгол Улсаас гарлаа гээд хохирох зүйл юу ч алга, харин ч эерэг дүн гарч мэдэхээр байгааг мэргэжилтнүүд хэлэх боллоо.

“Эрдэнэт”-ээс том орд газарт үйл ажиллагаа явуулж байж нөөц ашигласны төлбөрийг “Эрдэнэт”-ээс хамаагүй бага төлдөг гээд асуудал олон байдаг. Монголын Төр өөрсдийнхөө талаас хөрөнгө гаргаж чадахгүй болохоор хамтрагчаасаа мөнгө зээлж анхнаасаа барьцаанд орчихсон нь туйлын үнэн. Анх гэрээ байгуулахдаа манай Төр чансаагаа мэдэхгүй 51 хувиа авч үлдэнэ гээд гүрийчихсэн. “Эрдэнэт”-ийн жишгээр хийсэн хэрэг байх. Төр болсон хойно үүндээ хүрэх гээд зүтгээд зүтгээд хөрөнгө мөнгөний боломжгүй учраас уруудсаар 34 хувь дээр буусан учиртай.

Ингэлээ гээд ч 34 хувьд дүйцэх хөрөнгө мөнгөө гаргаж чадаагүй учраас хамтрагчаасаа мөнгө зээлж аманд унасан юм шүү дээ. Уг нь Төр өөрөө 34 хувиа гаргаад цааш явсан бол өнөөдөр ямар ч ашиггүй гэрээ хэмээн зүхүүлж суугаа ч билүү үгүй ч билүү. Өнөөдөр бид “Рио Тин То”-д өртэй учраас Оюутолгойгоос тэгтлээ ашиг авахгүй байна шүү дээ. Сонгууль угтан “Хүний хөгжлийн сан”-гаас тараасан 21 мянган төгрөгөөс эхлээд халамжийн чиглэлд өгсөн олон тэрбум төгрөг чинь эцэстээ “Рио Тин То”-гоос зээлсэн мөнгө, тэгэхээр Оюутолгойгоос хүртэх ёстой ашигаа өрөндөө өгөхөөс өөр яахав.

Магадгүй Төр 51 хувиа авчихаад “Эрдэнэт”-ийн жишгээр үе үеийн эрх баригчид шахаа явуулах далд санаа байсныг ч үгүйсгэхгүй. Даанч “санаа байгаад сачий нь хүрээгүй” гэдэг л болсон.

Ингэж сүр бадруулж, Монголын Төр 51 хувиа эзэмшиж үлдэнэ гэж цээжээ дэлдэж байхаар өндөр татвартай ч юм уу, ямар нэгэн өөр байдлаар гэрээ хийсэн бол өөрсдөө гараа ч хөдөлгөхгүй татвар аваад суух боломж ч харагдаж байсныг мэргэжилтнүүд ярьж байгаа. Нэгэнтээ л Эрдэнэтийн дайтай хот босгож чадахгүйгээс хойш бараг энэ гарц нь шулуун байсан ч мэднэ. Одоо гэрээнд байгаа зарим зүйлсээ засч залруулаад цааш явна гэвэл анхнаасаа тохирсон ёсоор “Рио Тин То”-той хамтраад явахад болохгүй зүйл алга. Түүнээс бус “Рио Тин То” гарчихвал Монгол Улс сүйрчих юм шиг ойлголт хэрхэн ч байж болохгүй.

Сүүлийн үеийн мэдээллийн орон зай бусад зүйлээс харахад Рио Тин То” Монгол Улсаас, Оюутолгойгоос гарах ямар ч сонирхол алга, бүр үлдэхийн тулд үхэн хатан зүтгэж байгааг хаяж байгаа хөрөнгө, явуулж байгаа мэдээллийн өнцөг, манай “биеэ үнэлэгчид”-ийн байр сууринаас харж болно.

Үнэн хэрэгтээ Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг ч гэж юу байсан юм. Тэр бол худлаа дүр, ард түмний нүдэн дээр ил хэлж чадахгүй байгаа болохоос бус цаанаа “Рио Тин То”-гийн эрх ашгийг үхтлээ хамгаалж байгаа УИХ-ын гишүүд ч олон байна. Энэ бүгдээс харахад “Рио Тин То” нь Монгол Улсыг айлгах гэж оролдоод ямар ч нэмэргүй. Хойно урьд эдийн засгийн чадвартай туршлагатай хоёр том гүрэн ч байна. Дэлхийн аль улсаас туршлагатай компани ороод ирэхэд бэлэн байна. Юунаас айх билээ. Гараад явбал сайн л биз. Харин ийн айлгаж суухын оронд гэрээгээ засч сайжруулах Монгол Улсын бодлогыг л дэмжих үлдэж байна. 

1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419