48:24
Аливаа улс орны хөгжлийн гол түлхүүр бол ард иргэдийн хөдөлмөрч, үнэнч шударга зан байдаг. Хэдийгээр энэ нь цаг ямагт мэдэгдээд байхгүй ч улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд өндрөөр өргөж явахад хамгаас чухал байдаг юм. Азиуд бол Европ, Америкчуудаас илүү хүн чанартай, үнэнч шударга гэгддэг. Тэгвэл үүнийг батлахаар "Youtube" сайтад бичлэг байршуулдаг, Zenim хэмээх залуу Япон улсад нэгэн сонирхолтой туршилт явуулжээ.
Жилд дунджаар 27 сая иентэй тэнцэх хөрөнгө, эд зүйл Токио хотын цагдаагийн хэлтэст хүргэгдэн ирдэг. Тэдгээр нь бүгд иргэдийн хаясан гээсэн эд зүйлс, өмч хөрөнгө байх бөгөөд 72% нь эзэндээ буцаагдан очдог хэмээх мэдээлэл байдаг ажээ.