Туркийн мэдэгдэл Монголын нэр хүндийг хөндөв үү?

Туркийн мэдэгдэл Монголын нэр хүндийг хөндөв үү?

Туркийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаад саатахтай зэрэгцэн хотын төвийн нэгэн хорооллоос тус улсын иргэн Вейсел Акчайг хүчээр машинд суулган авч явах гэсэн оролдлого гарч, үүнийг Монголын хууль сахиулах байгууллагынхан хориглон зогсоосон үйл явдлаас хойш хоёр орны харилцааны асуудал эмзэг сэдэв болон хувирч байх шиг.

-Монгол Улсад террорист байгууллага ажиллаж байна” гэсэн мэдэгдэл нь олон улсад Монголын нэр хүндийг хөндсөн хэрэг болж байна. Түүнчлэн эрх баригчид нь террорист байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоохын эсрэг хандлага гаргаж байгаа гэмээр ойлголтыг цацлаа. Монгол Улс энэхүү мэдэгдэлд ямар хариу байр суурь илэрхийлэх вэ, ер нь хоёр орны харилцаа цаашид өөрчлөгдөх үү гэх асуултыг тавьж болохоор нөхцөл үүссэн гэж харагдахаар байна-

Туркийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаад саатахтай зэрэгцэн хотын төвийн нэгэн хорооллоос тус улсын иргэн Вейсел Акчайг хүчээр машинд суулган авч явах гэсэн оролдлого гарч, үүнийг Монголын хууль сахиулах байгууллагынхан хориглон зогсоосон үйл явдлаас хойш хоёр орны харилцааны асуудал эмзэг сэдэв болон хувирч байх шиг.

Долоо хоногийн өмнө болсон дээрх гэнэтийн явдлын дараа үүнтэй холбогдуулан Туркийн Гадаад харилцааны яамнаас хийсэн мэдэгдлийг мөн л “үйл явдлын” хэмжээнд авч үзэхээр байна. Тэгэхээр энэхүү дараалсан үйлдлүүд, тэдгээрээс урган гарах дараа дараагийн үр дагаврууд хоёр орны харилцаанд өөрчлөлт оруулах магадлалтай. Монгол Улсын Гадаад харилцааны үзэл баримтлалд Турк улсыг гуравдагч хөршид багтаан нэр цохон тусгасан байх төдийгүй уг нь өнөөдрийг хүртэл бүхий л талын харилцаа, хамтын ажиллагаа үүнийг бататгахуйц хэмжээнд хөгжиж ирсэн гэхэд болно.

Турк-Монгол сургуулийн захирал Вейсел Акчайг зүсээ нуусан хүмүүс хаашаа ч юм авч явах гэсэн явдлыг чухам юу гэж нэрлэх нь оновчтойг мөрдөн байцаалт явуулж, учир начрыг нь тогтоохоор ажиллаж байгаа цагдаагийнхан эцэст нь хэлэх байх. Харин Туркийн Гадаад яамны төлөөлөгч Хами Аксой “Монголд болсон явдлыг хүн хулгайлах оролдлого мэтээр мэдээлсэнд бид гүнээ харамсаж байна. Энэхүү мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд үүнийг бид эрс няцааж байна” гэсэн юм.

Мөн тэрбээр мэдэгдэхдээ уг хэрэг явдалтай холбогдуулан тус улсад суугаа Монголын Элчин сайдыг Туркийн Гадаад хэргийн яаманд дуудан уулзаж, “Монголын эрх баригчдын уг асуудалд хандаж буй хандлагыг хүчтэй эсэргүүцэж байгааг” илэрхийлсэн гэсэн нь анхаарал татна. Түүнчлэн уг мэдэгдэлд багтсан гурав дахь “анхаарлын тэмдэг” нь “Монголд оршиж байгаа террорист байгууллагын үйл ажиллагааг таслан зогсооход Монголын эрх баригчид шаардлагатай арга хэмжээг авна гэдэгт бид найдаж байна” хэмээсэн нь байлаа. Мэдэгдэл үндсэндээ дээрх гурван өгүүлбэрээс бүрдэж байх ба зүгээр уншаад өнгөрч боломгүй санагдана.

Нэгдүгээрт, “хүн хулгайлах оролдлого мэтээр мэдээлсэнд харамсч байна” гэсний цаана юу хэлж байна вэ? Хулгайлах оролдлого биш бол Монголын холбогдох байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон арга хэмжээ байсан гэх битүү зүйл хэлээд байгаа хэрэг үү. Хэрэв тийм байсан бол энэ ажиллагаа хэл чимээгүй, бараа сураггүй далд хийгдэж, “амжилттай” дуусах байсан гэдэгт нэг их эргэлзэхгүй байна. Тэгэхээр үгүй л болов уу.

Хоёрдугаарт, Монгол Улс бүрэн эрхэт тусгаар тогтносон улсын хувьд нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн хэм хэмжээ, дотоодын хууль журмын хүрээнд хууль, хүчний байгууллага нь үүргээ ажилласан явдлыг Туркийн тал эрх баригчдын хандлага хэмээн үзэж байгаа бололтой. Улмаар үүнийг “хүчтэй эсэргүүцэж байна” гэсэн байх ба хүчтэй эсэргүүцэл нь цаашид ямар нэгэн үйлдэл, алхмаар илэрхийлэгдэх үү, тэр нь чухам юу байх вэ гэсэн асуултыг тавьж байна. 

Гуравдугаарт, “Монгол Улсад террорист байгууллага ажиллаж байна” гэсэн мэдэгдэл нь олон улсад Монголын нэр хүндийг хөндсөн хэрэг болж байна. Түүнчлэн эрх баригчид нь террорист байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоохын эсрэг хандлага гаргаж байгаа гэмээр ойлголтыг олон улсад түгээлээ.

Тэгэхээр Монгол Улс энэхүү мэдэгдэлд ямар хариу байр суурь илэрхийлэх вэ, ер нь хоёр орны харилцаа цаашид өөрчлөгдөх үү гэх асуултыг тавьж болохоор нөхцөл үүссэн гэж харагдахаар байна.

Туркийн дотоодын асуудал болон тэнд одоо үүсээд нөхцөл байдлыг тодруулахаар Гадаад харилцааны сайд сайд Д.Цогтбаатар тус улсад суугаа Элчин сайд Болдыг Улаанбаатарт түр хугацаагаар ирүүлэхээр дуудсан гэх мэдээлэл байна. Гадаад харилцааны яам яаран дуугарахгүй байх, байдлыг судлах, ажиглах тактик барьж буй бололтой. Тэгээд ч хоёр орны хооронд тийм ч амархан шийдэгдэхгүй, урт хугацааны асуудал нэгэнт үүсчихлээ.

Туркийн талын мэдэгдээд байгаачлан “Монголд террорист байгууллага оршиж байгаа” гэдгийг юун түрүүнд нотлон тогтоох ёстой болж таарна. Турк-Монгол дунд сургууль тийм байгууллагын тоонд орох эсэхийг ямар үндэслэлээр хэн тогтоох вэ. Түүний дараа Вейсел Акчайг эх оронд нь хүлээлгэн өгөх ёстой юу, эсвэл эндээ хамгаалах ёстой юу гэх асуудлыг шийдэх байх. Нэг үгээр бол энэ бүх асуудлыг шийдэх явцад, ямар нэг байдлаар шийдсэний дараа хоёр орны харилцааг ямар түвшинд хадгалах вэ гэх асуудал тавигдах болов уу.

Нийтлэлч: З.Боргилмаа

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419