М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцох тухай тогтоол ил боллоо

2018-08-07, 17:29 Улс төр 2,478 2
М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцох тухай тогтоол ил боллоо

Өнөөдөр "60 тэрбумын" гэх асуудалд холбогдсон МАН-ын гишүүн Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Энхболд нарт ёс зүйн хариуцлага тооцож өгнө үү гэсэн МАН-ын нэр бүхий гишүүдээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцсэн тус намын Хяналтын Ерөнхий Хорооны хурлын тогтоол ил боллоо.

Энэ сарын 3-ны өдөр үйлдэгдсэн, 13 дугаартай МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хуралдааны тогтоолд "2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга асан Ц.Сандуй болон нийслэлийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгч, намын хорооны даргын Санхүүгийн асуудал хариуцсан зөвлөх А.Ганбаатар нарын ярьсан гэх дүрс бичлэг 2016 оны 6 дугаар сарын сүүлчээс эхлэн хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээнд цацагдсан байна.

Дээрх бүх мэдээ, мэдээлэл, дүрс, дуу бичлэгийн гол агуулга нь 2016 оны сонгуулийн дараа Монгол Ардын Нам хэрхэн мөнгө босгох талаарх ярилцлага байсан гэх бөгөөд зөвхөн нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтнуудын томилгооноос 60 тэрбум төгрөг босгох боломжийн талаар ярьсан гэжээ.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй энэ талаар ярьсан нь үнэн, бичлэг алдагдсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн, мөн Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгч, намын хорооны даргын санхүүгийн асуудал хариуцсан зөвлөх А.Ганбаатар дээрх яриа болсон  талаар хариу тайлбар өгсөн зэргээс үзэхэд "60 тэрбум"-ын гэх яриа болсон нь батлагдаж байна.

Монгол Ардын намын гишүүн М.Энхболд "60 тэрбумын" гэх асуудлыг "Хууль хяналтын байгууллагаар шалгуулж, бодит байдалд ийм зүйл болоогүй гэдгээ удаа дараа олон нийтэд мэдээлж байсан төдийгүй Монгол Ардын Намын даргаар ажиллаж байхдаа болон өнөөдөр ч хэн нэгнээс мөнгө авч, албан тушаалд томилсон үйлдэл гаргаагүй. Энэ зохиомол хэрэгт нэр холбогдон намынхаа нэр хүндийн асуудалд холбогдуулсандаа харамсаж байна" гэж Хяналтын ерөнхий хороонд бичгээр илэрхийлсэн байна.

Дээрх нэр бүхий гурван гишүүний тайлбар, хүсэлт зэргийг авч үзэхэд Монгол Ардын Намын гишүүн Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Энхболд нар ёс зүйн алдаа гаргаж, монгол Ардын намын ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4, 2.5, 2.7, 2.8 дахь заалтыг зөрчсөн байна. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн М.Энхболд ёс зүйн алдаагаа ухамсарлаж байгааг тэмдэглэв.

Монгол Ардын Намын дүрмийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.8, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.4, 34.1.8 дахь заалт, 35 дугаар зүйлийг тус тус үндэслэн намын гишүүдээс ирүүлсэн хүсэлт болон 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Хяналтын Ерөнхий хорооны дэргэдэх Ёс зүйн хорооноос гаргасан дүгнэлтийг хэлэлцээд Хяналтыг ерөнхий хорооны хуралдаанаас ТОГТООХ нь:

  1. Монгол Ардын Намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан Монгол Ардын НАмын гишүүн М.Энхболдын асуудлыг Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцлага тооцон, цаашид Монгол Ардын Намын гишүүдийн зүгээс энэ асуудлыг дэврээж хандахгүй байхыг намын бүх шатны байгууллагад чиглэл болгохыг Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга /Д.Амарбаясгалан/-д даалгасугай.
  2. Монгол Ардын Намын гишүүн Ц.Сандуй нь Монгол Ардын намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан байх тул Монгол Ардын намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5 дахь заалтад заасан хариуцлагыг тооцож ажиллахыг Монгол Ардын НАмын Ерөнхий нарийн бичгийн дарга /Д.Амарбаясгалан/-д даалгасугай.
  3. Монгол Ардын НАмын гишүүн А.Ганбаатар нь Монгол Ардын Намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, алдаа гаргасан байх тул Монгол Ардын Намын дүрмийг 4 дүгээр зүйлийн 4.4., 4.5, 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалтад заасан хариуцлагыг тооцохоор Нийслэлийн намын хорооны Тэргүүлэгчдийн хуралд оруулж хэлэлцүүлэхийг Нийслэлийн Монгол Ардын Намын хороо /С.Батболд/-нд, Нийслэлийн Монгол Ардын Намын хяналтын хороо /О.Оюун/-д үүрэг болгосугай.

Энэхүү тогтоолын хэрэгжилтийг Монгол Ардын Намын хяналтын ерөнхий хороонд 2018 оны III улиралд багтаан танилцуулахыг Монгол АРдын намын Ерөнхий нарийн бичгийн дарга /Д.Амарбаясгалан/, Нийслэлийн Монгол Ардын Намын хороо /С.Батболд/-нд, Нийслэлийн Монгол Ардын Намын хяналтын хороо /О.Оюун/-д тус тус даалгасугай" хэмээгээд дарга Д.Батбаатар тэргүүтэй гишүүд гарын үсгээ зуржээ.

Монгол Ардын Намын Үндсэн дүрмийн 4 дүгээр зүйлд намын гишүүний үүргийг тодорхойлсон байдаг аж. Тухайлбал, дээр дурдагдсан тус намын дүрмийн

4.2.5. Намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх;

4.2.6. намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах;

4.2.8. Намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан бүр хуулийг чандлан сахиж ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх;

4.2.9. Намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх гэж заажээ.

4.4 Энэхүү дүрмийн 4.2.5, 4.2.8, 4.2.9-ийг зөрчсөн гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана:

4.4.1. Намаас санал болгож сонгогдож, томилогддог аливаа албан тушаалд нэр дэвшүүлэх;

4.4.2. Хуульд өөрөөр заагаагүй бол одоо ажиллаж байгаа албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах;

4.4.3. Намын хүний нөөцийн санд бүртгэх.

4.5 Энэхүү дүрмийн 4.4-т заасан хариуцлагыг тооцохдоо намын Удирдах Зөвлөл болон тухайн гишүүнийг хүний нөөцдөө бүртгэсэн намын байгууллагын тэргүүлэгчид нь намын хяналтын байгууллагын дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Гаргасан шийдвэрийг тухайн гишүүнд өөрт нь болон анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ” гэж заажээ.

toot

toot

toot

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419