Миний япончуудаас суралцсан гурван зүйл

Миний япончуудаас суралцсан гурван зүйл

Япончуудаас суралцах хэрэгтэй 3 зүйл өөрийнхөө хувьд товчхон бичиж үзье. Японд сурч ажиллаж амьдарсан 10 жилдээ маш их зүйл сурч мэдэрлээ. Япон хүмүүсээс мэдээж сураад хэрэггүй зүйлс байгаа ч суралцах хэрэгтэй зүйлс нь хамаагүй олон. Бас гураваар тогтохгүй олон ч гэсэн хувьдаа хамгийн чухал гэж бодсон гураваа өөрийнхөө сэтгэгдлийн хамт бусаддаа хуваалцъя.

I. Эрүүл мэнд

Энэ үгүй бол бусад бүх зүйл үгүй гэдгийг тэд мэддэг. Харин эрүүл мэнд гэдэг бол зөв хооллолт, хөдөлгөөн, тогтмол үзлэг. Сэтгэл зүйг түр тусд нь орхиё.

  1. Хооллолт Хооллолтын хувьд бол бүр тусдаа судалгаатай маш том салбар. Гэхдээ хялбархаан зөвлөх гэж оролдъё. Эхний ээлжинд ядаж л хэт их өөх тос, давс хужир идэхээ болих хэрэгтэй. Мөн өглөөний цайгаа сайн ууж, хэт орой унтахынхаа өмнө хоол идэхгүй байхыг хичээх чухал. Би лав хооллохдоо аль болох олон төрлийн зүйлс, шинэ ногооны салад зэргийг идэхийг хичээдэг болсон. Идэж чадаагүй бол өөрийгөө буруутгах маягтай бөгөөд дараа нь гэмээ цайруулж заавал шингэц сайтай зүйл иднэ. Нэг дажгүй дүрэм хэлэхэд 1 хооллолтонд дор хаяж 5 өнгө байх хэрэгтэй. Тоо тийм чухал биш ч үүнд баригдаад нэг мэдэхэд эрүүл хооллодог болчих ч юм билүү. Аа харин Япон хүмүүс "You are what you eat" гэдгийг мэддэг.
  2. Хөдөлгөөн Нэг номон дээр их гоё зүйл уншиж байсан юм. Хүн гэдэг амьтан үүссэнээс хойш маш урт удаан он жилийнхээ маш бага хувийг, сүүлийн хэдэн жил оффис гэдэг юманд сууж өнгөрүүлж байна гэж. Тэд ихэнх хугацаагаа хоолоо барьж идэх гэж гүйж, үхэхгүйн тулд зугатааж, байгалтай зохицохын тулд биеэ бэлдсээр ирсэн. Тэгж урт удаан жил дасч зохицож ирсэн бие, хэдхэн жил оффисд суудаг соёлд хувирч зохицож чадах билүү? Уурлахаараа зодолдож, айхаараа гүйж, баярлахаараа цовхчиж явдаг байсан амьтан чинь хөдөлгөөн хийснээрээ зүгээр л биеэ эрүүл байлгаад зогсохгүй стрэссийг даван гарч сэтгэл зүй ч эрүүлждэг гэж тэр номон дээр бичсэн байсан нь их үнэн юм шиг санагддаг (Даанч номныхоо нэрийг санахгүй байгаа. Япон хэл дээр л байсан даг). Япончууд улс даяараа спортлог. Тэд багаасаа 1, 1 спортоор хичээллэн авъяастай ч бай үгүй ч бай түүнийгээ хөгжүүлдэг. Гэхдээ энэ нь улсын бодлоготой холбоотой ч, улсаа муулаад байлгүй гараад гүйх эрх хүн бүхэнд л байгаа. Тогтмол хөдөлгөөн хийдэг учраас ч Япончууд урт насалдаг байх.
  3. Тогтмол үзлэг Манайхан тогтмол үзлэгт нэг их мөнгө зардаггүй. Гэвч өвдсөн хойноо тэрнээсээ хэд дахин ихийг зарлагаддаг. Мөн өвчнөө нэн хойд шатанд нь орсон үед нь мэдээд, эмчлэх гэж үйлээ үздэг. Гэвч энэ нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоо гэх мэт хувь хүнээс давсан зүйлсээс их хамааралтай. Гэхдээ л өөрөө өөрийнхөө биед анхаарал халамж тавьж, ядаж жилдээ нэг бүрэн үзлэгт орчих хадгаламж хийдэг байх хэрэгтэй. Ер нь бол Япончууд аминдаа их хайртай, эрүүл мэндийнхээ төлөө их зарлага гаргаж чаддаг, тэр ч утгаараа эрүүл мэндийн салбар нь хөгжих сайн урсгалыг бий болгосон байх (Хөгшчүүд ихэссэн учраас эрүүл мэндийн салбар илүү хөгжиж байгаа тал байгаа ч нарийн ширийн зүйлсийн талаар энд бичих гэсэнгүй).

Энэ 3 байвал л бүх зүйл ОК гэсэн үг бас биш. Мэдээж удамшил, амьдарч буй орчин гэх мэт бусад хүчин зүйлс байгаа ч энэ 3-ийг хичээснээр эрүүл байх магадлал чинь маш өндөр хувиар дээшилнэ.

 

II. Хичээл зүтгэл

Тэдний хичээл зүтгэлийг дэлхий ч биширдэг. Тэд яагаад хичээдэг вэ гэдэг бол бүтэн философийн асуудал байх. Би тэр салбарын хүн биш ч хувьдаа ингэж боддог юм. Мэдээж улс үндэстний онцлог байх ч байгалын гамшиг, дайнд ялагдсан ялагдал, жижигхэн арал дээрх өрсөлдөөн зэрэг нь тэднийг хичээхээс өөр замгүй болгосон юм боловуу гэж. Заримдаа тэд юуны төлөө хичээж байгаагаа мартталаа хичээчихдэг юм шиг санагдах үе ч байна. Гэхдээ л хүний туйлын хүсэл аз жаргал, түүнд хүрэхийн тулд амьдрах орчноо сайжруулах, бүх хүнийг өөрчилж чадахгүйгээс хойш тухайн нөхцөлд өөрийнхөө хийж чадах бүхнээ л хийх нь хамгийн сайн шийдэл гэж бодогдсон. Сайн шийдэл олохын тулд яах ёстой вэ гэж бодох нь ч гэсэн хичээл зүтгэлийн нэг хэлбэр. Японы маш том групын захирал Сон гуай Итой гэж нэг хүний хэлснийг иш татаж байхыг нь сонсч байсан юм. "Тархинаасаа цус шүүртэл бод. Үнэгүй шүү дээ. Гэхдээ өгөөж нь их" гэж. Гоё хэлсэн байгаа биз?

Ямартай ч сайн бодож, бодсон зүйлийнхээ төлөө хичээж зүтгэх хэрэгтэй. Гол нь хичээл зүтгэлээсээ өөрөө кайф мэдэрч сурах нь хичээх сэдлийг улам төрүүлнэ. Аз гэдэг хичээсэн хүнд л ирдэг гэдгийг тэднээс суралцсан.

 

III. Хариуцлага

Хариуцлага гэдэг ухаалагийн тод шинж юм. Тэд бол хариуцлага хүлээж чаддаг ард түмэн. Энэ нь тэдний эртний соёлтой их холбоотой байх (хариуцлагаа үүрээд амиа егүүтгэж чаддаг самурайн соёл гэх мэт). Хамгийн чухал нь тэд олонхи нь бусдаа хянадаг системийг байгуулж чадсан. Хариуцлагатай байх, хариуцлага хүлээх нь ойлгомжтой зүйл гэж олонхид итгүүлж чадсан нь биширмээр.

Японд ажиллаад сурсан нэг зүйл гэвэл, хүн хэр их ажил хийснээрээ биш хэр их хариуцлага үүрснээрээ цалинждаг явдал. Өөрөөр хэлвэл чи ажлыг хариуцлагатай хийгээд л байвал цалин чинь өсөөд л байна. Гэхдээ хэний ч хийчих ажлыг их хийлээ гээд шальтай өсөхгүй. Мөн хүн амьтнаас юм асуугаад л, ирэн очин, барин тавин ажил хийлээ гээд чиний цалин өсөхгүй. Чиний хийж байгаа ажилд босс чинь санаа зовж л байвал чиний хийсэн ажлын хэсэг хувь нь боссын чинь цалин л гэсэн үг. Ийм л энгийн. Хэрвээ чи про л юм бол чиний хийж байгаа ажилд хэн ч санаа зовох ёсгүй бөгөөд, чамд ямар нэг юм даатгахад чи өгөгдсөн нөхцөлд, өгөгдсөн хугацаанд байж болох хамгийн сайн үр дүнгүүдийн нэгийг гаргах ёстой. Энэ нь гэхдээ нэг бодлын өөр төрлийн хариуцлага боловч, хариуцлага гэдгийг заавал алдаа гаргасны дараах шийтгэл гэж бодох хэрэггүй. Хариуцлага бол юмыг эхэлсэн цагаас хойш дагаж байх ёстой.

Цааш нь энэ листээ үргэлжлүүлж бичмээр байвч энд хүргээд орхиё. Япон соёл арга барил сонирхлыг чинь татвал дараа зөндөө ярилцъя. Мөн Япон судлаач ах эгч нарын Монгол хэл дээр гаргасан олон сайхан номнууд байдаг юм билээ, тэрийг авч уншаарай. Би ч мөн авч уншина даа гэж бодож байгаа. Бүгдэд нь амжилт!

CHINBAA CHIN

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419