Нарны хагас хиртэлт Улаанбаатарт 29.84 хувьтай харагдана
2018 оны наймдугаар сарын 11-ний өдөр орон нутгийн цагаар 08:02:08 цагт, Улаанбаатарын цагаар 16:02:08 цагт нар хагас хиртэх талаар "Time and Date" цахим хуудаст мэдээлжээ.
Энэхүү нарны хагас хиртэлт Европын хойд болон зүүн хэсгүүдээр, Хойд Америкийн хойд хэсгээр, Азийн хойд болон баруун хэсгийн орнуудад илүү тодорхой харагдах аж. Улаанбаатар хотод нар хиртэлт 29.84 хувьтай харагдах ба нарны хиртэлт нэг цаг 26 минут 49 секунд үргэлжилнэ гэж үзэж байгаа аж.
Нар хиртэлт гэдэг нь нар, дэлхий хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдэл бөгөөд шинэ сартай үед л тохиодог байна.