Автомашины очлуурыг хэрхэн шалгах вэ?

Автомашины очлуурыг хэрхэн шалгах вэ?

Очлуур нь цилиндр доторх шатахуун агаарын хольцыг тэслэх үүрэгтэй. Очлуур муудсаны хэд хэдэн шинж тэмдэг байдаг.

Ихэнх хөдөлгүүрт нэг цилиндрт нэг очлуур суурилуулж өгсөн байдаг. Хэрвээ таны хөдөлгүүр 4 цилиндртэй таны автомашины бас л 4 очлууртай байна гэсэн үг. Автомашины бүхий л эд анги элэгддэгтэй адил очлуур бас элэгдэнэ.

Очлуурын ажиллагааны зарчмыг харж элэгдсэн очлуурыг хэрхэн оношлох аргыг сонирхоцгооё.

Очлуурын ажиллагааны зарчим:

  • Очлуур нь хөдөлгүүрийн цилиндрийн толгой хэсэгт суурилагддаг бөгөөд шатах камерт үзүүр хэсэг нь орж өгсөн байдаг. Очлуур нь төв электрод, шаазан тусгаарлагч, төмөр бие болон хажуу талын электрод зэргээс бүрдэнэ.
  •  
  • Катушкаас гарсан өндөр хүчдэл нь бат бөх утсаар дамжиж очлуурын төв электродод хүргэгдэнэ. Төв болон хажуугийн электродын хооронд үсрэх гүйдэл нь очны ниргэлтийг үүсгэнэ. Энэ ниргэлт поршенгийн гүйлтийн яг дээд цэгт үүсэх бөгөөд тэсрэлтийн дараа поршень нь түлхэгдэж  буцаж буухдаа тахир голын эргэлтийн хүчийг бий болгоно.

Очлуурын элэгдэл

Очлуур элэгдсэн муудсаныг хэд хэдэн шинж тэмдгээр тодорхойлж болно. Хөдөлгүүрийн дараах шинж тэмдгийг ажиж яваарай.

  • “Engine light “ гэрэл асах эсвэл анивчих: Элэгдсэн очлуур хөдөлгүүрийн галыг  алдагдуулдаг. Хөдөлгүүрийн компьютер энэ гажгийг илрүүлж код болгон хувиргаад “Engine light” гэрлийг асаадаг. Хэрвээ энэ гэрэл асаж эхэлбэл та яаралтай техник үйлчилгээний газар руу явах шаардлагатай. Хөдөлгүүр их хэмжээгээр гал алдаж эвлэвэл энэ нь даамжирсаар цаашид катализаторыг гэмтээх аюултай байдаг. Нэгэнт гэмтсэн катализаторыг солино гэдэг нь маш үнэтэй ажилбар болдог.
  •  
  • Таны хөдөлгүүр тогтворгүй ажиллаж, дэргэнэ. Гэмтэлтэй, муудсан очлуур нь шатахуун агаарын хольцыг муу тэсэлж эхэлдэг. Энэ нь бас л гал алдахад хүргэж хөдөлгүүр чичиргээ дэргээнтэй болж эхэлдэг.
  •  
  • Таны автомашин хурд авахдаа өмнөхөө илүү лазан болсон байна. Очлуур нь хугацааны туршид элэгдэлд ордог. Хөдөлгүүрийн бүх очлуур ойролцоо хугацаанд элэгдэнэ. Хэвийн горимд жигд ажиллахгүй байгаа очлуурууд хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд нөлөөлж түүний хүчийг бууруулдаг.
  •  
  • Шатахууны зарцуулалт нэмэгдэнэ. Агаар шатахуун хольц нь бүтэн шатаж амжихгүй байгаа нөхцөлд хөдөлгүүрийн хүч алдагдаж хурдтай явахын тулд та хаазыг нэмэх шаардлага гардаг. Очлуур муудсанаас болж шатахууны зарцуулалт огцом нэмэгддэг.
  •  
  • Хөдөлгүүр асахдаа стартерийг илүү их даруулна. Очлуур муудсаны улмаас шатахуун агаарын хольцыг ноцоох очны ниргэлт муудаж, стартерыг олон удаа дарж ноцоох шаардлага үүсдэг.
  •  
  • Яндангаас өмхий үнэр үнэртэх. Шатахууны ноцолт бүрэн гүйцэт явагдахгүй байгаа тохиолдолд дутуу шаталттай түлш яндан руу орж муудсан өндөгтэй адилхан үнэр ялгаруулж эхэлдэг. Хэрвээ ийм үнэр гарч байвал очлуурууд муудсан гэсэн үг юм.

Очлуурыг техник үйлчилгээний зөвлөгөө:

  • Очлуурыг тодорхой хугацааны дараа сольж байх шаардлагатай. Өөрийн техник үйлчилгээ хийлгэдэг газартаа очиж зөвлөгөө аваарай. Автомашин болгонд очлуурыг солих хугацаа заасан мэдээлэл өгөгдсөн байдаг.
  •  
  • Очлуурын ашигласан хугацаа, одоогийн байдлыг зөв тодорхойлж чадахгүй, эргэлзэж байвал дараагийн үзлэгийг хийх хэрэгтэй. Электродын хоорондох зайгаар очлуурыг солих хэрэгтэй эсэхийг хараад авч болно. Очлуурын электрод хоорондын стандарт зайг автомашины гарын авлагад зааж өгсөн байдаг. Зайг хэмжиж багаж автын дэлгүүрүүдэд элбэг байдаг. 
  •  
  • Очлуурыг солих үйлчилгээний үнэлгээ өөр өөр байж болно. Тухайлбал сүүлийн үеийн автомашинд очлуурыг өөрөө солиод тавьчих боломжгүйгээр хийгдсэн байх тохиолдлууд бий.  Иймд заавал мэргэжлийн техник үйлчилгээнд хандсан нь зөв юм. Хөдөлгүүрийн цилиндр болгондоо 2 очлууртай автомашин ч байгаа. Энэ болгонд очлуур солих үйлчилгээ үнэ өөр өөр байна.

Хэрвээ очлуурыг өөрөө солихоор шийдсэн бол

  • Та очлуурыг солихдоо хөдөлгүүрээ унтраагаад хөрсөн байхад нь ажлаа эхлээрэй. Очлуурыг шинээр сольж тавихаасаа өмнө уртыг нь анзаарч байгаарай. Илүү урт очлуурыг цилиндрт суурилуулбал хөдөлгүүрийг гэмтээх аюултай.
  •  
  • Очлуурыг солихдоо динамометртай түлхүүрэр суурилуулбал зохистой. Нэн ялангуяа хөнгөн цагаан блоктой хөдөлгүүрт очлуурыг авах гэж хэт их хүчилбэл резьбаг нь гэмтээх аюултай. Дараа нь блокийг засварлана гэдэг маш том ажил болдог. 
  • Очлуурыг тайлж авахад хялбар болгохын тулд резьба дээр нь тусгай бодис түрхэж өгнө (аnti-seize compound).
  •  
  • Очлуурын солихдоо цахилгааны утсыг сайн шалгаарай. Цахилгааны утасны ашиглалтын хугацаа нь очлуур солих хугацатай бараг давхцаж байдаг юм.
  •  
  • Очлуурын электродын өнгөөр хөдөлгүүрийн ажиллагааг тодорхойлж болно. Очлуурын электрод хэт цагаан байвал агаар шатахууны хольцод хэт их агаар байгааг харуулна. Электрод нь хар өнгөтэй байвал агаар шатахууны хольц хэт баяжсаныг илэрхийлнэ. Тортогтой тас хар байвал шатах камерт тос нэвтэрснийг харуулна. Очлуурын электрод нойтон байвал ноцолт явагдаагүйг илэрхийлнэ. 

Эх сурвалж: cardoctor.mn

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419