Бүгд найрамдах Дорнод Монгол ард улс

Бүгд найрамдах Дорнод Монгол ард улс

1946 оны 1-р сарын 15-нд “Бүгд найрамдах Дорнод Монгол ард улс” гэдгийг тунхаглав. Засгийн газрыг 15 гишүүнтэйгээр байгуулж Буйнмандыг тэргүүнээр томилов. Улаан-хөх-улаан талбайн голд зөрүүлсэн хадуур, шилбүүр бүхий дүрстэй төрийн далбаатай болжээ.

БҮГД НАЙРАМДАХ ДОРНОД МОНГОЛ АРД УЛС

(МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть номын хэсгээс)

Монгол-Зөвлөлтийн арми манжуурыг чөлөөлөхөд Манжгогийн нийт нутгийн гуравны нэгийг эзэлдэг “Дорнод Монгол” эзэнгүй боллоо. Дөнгөж чөлөөлөгдсөн нутагт Чан Кайши ч, Мао ч өөрийн хяналтаа тогтоож амжаагүй байв. 1945 оны 8-р сараас Буянманд, Ха Фэна, Төмөрбагана, Асган нар идэвхитэй үйл ажиллагаа явуулж, Өвөр Монголын ардын хувьсгалт нам, Син Анийн цэргийн сургуулийн сургагч, сонсогчдын тусламжтайгаар хороо цэрэг байгуулж, Дорнод Монголын ардын автономит засгийг байгуулахаар болов. Тэд эндээ Син Ань, Жирэм, Зуу Уд, Зостын дөрвөн аймаг, нийт Хөлөнбуйр болон Цицихар, Сүлүк, Их Минань зэрэг гурван хошууны нутаг дэвсгэрийг хамруулжээ. Армидаа тухайн нутгийн монгол үндэстэн цэргийг нэгтгэсэн байна.

Ингээд тэнд 1946 оны 1-р сарын 15-нд “Бүгд найрамдах Дорнод Монгол ард улс” гэдгийг тунхаглав. Засгийн газрыг 15 гишүүнтэйгээр байгуулж Буйнмандыг тэргүүнээр томилов. Улаан-хөх-улаан талбайн голд зөрүүлсэн хадуур, шилбүүр бүхий дүрстэй төрийн далбаатай болжээ. Энэ нь нэг талаас Монгол болон Зөвлөлтийг дуурайсан коммунист үзэл баримтлалтай, нөгөө талаас тариачин, малчины эв нэгдлийг харуулж СССР-ийн алх хадуурыг оролсноор БНМАУ, СССР-ээс улс төрийн дэмжлэг горьдсоны илэрхийлэл бизээ. Энэ засгийг Чойбалсан хүлээн зөвшөөрч, СССР-ийн зэвсэгт хүчний төлөөлөгч дэмжлээ.

Гэвч энэ үед Манжуурт иргэний дайны гал дүрэлзүүлж эхэлсэн Гоминдаан, Маогийн коммунистууд аль алин нь шинээр тусгаар тогтнолоо заралсан ардын бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрсөнгүй. Гоминдаан хүлээн зөвшөөрөхөөс шууд татгалзсан бол коммунистуудад Баргыг тэр чигээрээр нь Манжуураас салгаж Өвөр Монголд нэгтгэх өөр төлөвлөгөө байсан бололтой. Дорнод Монголын Ардын төлөөлөгчдийн хурлаас Хятадын коммунист намд өөрсдийн байдал, хүсэл зорилгоо илэрхийлсэн юм. Тиймээс ч коммунистууд тэдний хуралд өөрийн төлөөлөгчөө ажиглагчаар оролцуулсан билээ. Ингээд 1947 оны 5-р сард Лин Баогоор толгойлуулсан Хятадын члөлөөлөх армийнхан Манжуурт ялалт байгуулах явцдаа Дорнод Монгол улсын засгийг тараалаа.

Бүгд найрамдах Дорнод Монгол ард улсыг байгуулсан ба тараасан энэхүү үйл ядал Чойбалсангийн санаа байсан байж магадгүй. Түүний чин хүсэл нь дэлхийн дайны ялалтын үр дүнгээс хүртэлцэн Гадаад ба Дотоод Монголыг нэгтгэх байсан юм. Сталин хэд хэдэн удаа энэ талаар Чойбалсанг горьдоож, тэрбайтугай ерөөлийн хундга өргөж байв. Ялтын гэрээнээс хойш тун удалгүй Европт Герман бууж өглөө. Японы эсрэг дайнд СССР нэгдэх нь бараг тодорхой болоод байсан. Иймээс Манжуурын чөлөөлөгдөх нутагт болбол бие даасан, ядахнаа автономит улс байгуулаад, дайн дууссаны дараа БНМАУ-д нэгтгэх санаа түүнд төрсөн байж болох. Чөлөөлөх дайн яг эхэлдэгийн өмнө хоёр Монголыг нэгтгэх нь зүйтэй гэсэн утга бүхий ухуулах хуудсыг Өвөр Монголд тараалгахаар Москвагаас явуулсан байв. Энэ нь үнэндээ БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад байсан Хятадын төлөөлөгчдийг сүрдүүлэх зорилготой Сталины заль байв.

Чойболсан Барга ба Өвөр Монголыг нэгтгэх ажилд бэлтгэх зорилгоор Намтайширын Лхамсүрэнг Баргад ажиллах Засгийн газрн төлөөлөгчөөр, Базарын Ламжавыг Өвөр Монголд ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр томилжээ.   

Лхамсүрэн “Барга Монголд явсан илтгэх хуудас”-даа:

Бид БНМАУ-ын Засгийн газрыг төлөөлж Улаан армийн чөлөөлсөн Барга Монголын нутагт даалгасан ажлыг гүйцэтгэхдээ... 1. Тусгаар автономыг байгуулсан нь: Тусгаар үүрэг гүйцэтгэх 8-р сарын 15-аас мөн 17-нд зохион дуусгав. Автономыг Чойбалсан хотын ойрхи Чойбалсан, Булган, Аржаргалант, Гурванзагал зэрэг сумдын сайн дурын отрядуудын байлдагчдаас эхлүүлэн байгуулав... Эдгээр 119 хүнийг гар пулемот, автомат, герман винтовоор зэвсэглэв... Отрядыг зохих газар нь хүргэхээр Чойбалсан дахь Монгол тээхийн...  Хувьсгалт сонор сэрэмж сахихыг анхааруулан хэлэв...  1945 оны 8-р сарын 19-нд Цух хэмээх автономит Монгол-манжийн нутагт хил нэвтрч Далай нуурын орчим Шинэ Баргын Алтан эмээл хэмээх газар хүрэлцэн ирэв...

Коммунистууд чөлөөлсөн нутагтаа анхны албан ёсны захиргаа байгуулсан нь Өвөр Монголын өөртөө засах орон бөлгөө. Урьд нь Өвөр Монголд хамаарч байгаагүй Хянганы дөрвөн аймаг (өөрөөр хэлбэл ардын бүгд найрамдах Дорнод Монгол улсыг) буюу Хөлөнбуйрын баргуудыг энэ шинэ автономит мужид хамрууллаа. Мөн Өвөр Монголын ардын хувьсгалт намыг албан ёсоор тараасан юм.

1955 онд Өвөр Монголд хажуу мужуудын нутаг дэвсгэрийг нэгтгэснээр хүн ам нь 9 сая болон нэмэгджээ. Гэвч Хятадад амьдардаг нийт 1 сая 600 мянган монголчуудын гуравны нэг нь Өвөр Монголоос гадуур суурьшжээ. Соёлын хувьсгалын үед монголчуудын эсрэг кампанит ажил бусад мужтай харьцуулахад илүү ширүүн явагдаж үр дүнд нь 10-32 мянган монгол хүн алагдаж, 100-300 мянган монголчууд хэлмэгдсэн гэх.

1969 онд Өвөр Монголын маш их газар нутгийг хөрш мужуудад шилжүүлснээр нийт хүн ам нь 13 саяас 9 сая хүртэл хорогдсоны дотор монголчууд 600 мянга болон цөөрчээ. Энэ хураагдсан газар нутгийг 1979 онд буцааж нийлүүлсэн юм. Өдгөө Өвөр Монгол нь нийт 25 сая хүн амтайн дотор монголчууд өөрснөө үндэсний цөөнх болжээ. Энд хятадууд 80 хувь, монголчууд 17 хувь, манж нар 3 хувь, дунгаан нэг хувь эзэлдэг.

БНХАУ-ын таван автономит районы нэг болох Өвөр Монголын өөртөө засах орон нь 1,18 ам км нутагтай, энэ нь засаг захиргааны хувьд 3 аймаг, 9 тойрогт хуваагддаг. Нийслэл Хөххот 3 сая орчим оршин суугчтай.

Нийтлэлч Б.Баабар

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419