Р.Балжинням: Шинээр 24 сурах бичиг хэвлэгдэнэ

Р.Балжинням: Шинээр 24 сурах бичиг хэвлэгдэнэ

Жил бүр дуд сургуулийн сурах бичигт өөрчлөлт ордог. Олон жил хэрэглэлгүй ганц жилийн настай ном авах нь иргэдийг санхүүгийн дарамтад оруулж байна хэмээн хүмүүс шүүмжилж буй юм. Бид энэ талаар Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжиннямтай ярилцлаа.

-Энэ жил ямар ямар сурах бичиг шинээр гарах вэ?

  1. Зургадугаар анги “Монгол Хэл, Уран зохил үндэсний бичиг”
  2. Долдугаар анги “Монгол Хэл, Уран зохиол үндэсний бичиг”
  3. Долдугаар анги “Газар зүй”
  4. Есдүгээр анги “Казак хэл”
  5. Аравдугаар анги “Дизайн технологи”, “Мэдээлэл технологи”
  6. Арваннэгдүгээр анги “Дизайн технологи”, “Мэдээлэл технологи”
  7. Арванхоёрдугаар ангийн найман ном шинээр гарна.

Мөн 10-12 ангийн сонгон суралцах хичээлийн багшийн зургаан ном байна. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан хоёр ном бий. Тэдэнтэй ажилладаг багшид зориулсан нэг ном байна. Нийт 24 ном шинээр гарч байна.

-Арванхоёрдугаар ангид хэдэн хичээл орох вэ?

-Сургалтын төлөвлөгөө ёсоор заавал судлах, сонгон судлах гэж бий. Сургалтын шинэ төлөвлөгөөгөөр заавал үзэх хичээл нь ес, 3-4 хичээлийг сонгож үзнэ.  Сонголт нь давхардахгүй бол нийт 13 хичээл үзнэ. Арванхоёрдугаар ангийн хувьд бараг тал сурах бичигт нь шинэчлэл хийж байгаа гэж хэлж болно.

-Эцэг эхчүүд болон номын худалдаачид жил бүр Боловсролын яамнаас сурах бичгийг шинэчилж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Та юу хэлэх вэ?

-Нэг сурах бичиг дор хаяж дөрөв, таван жил болж байж шинэчлэгдэж байгаа юм. Нэгээс арванхоёрдугаар ангийн 100 хол давсан сурах бичиг байдаг. Тэр их сурах бичгийг шинэчлэх, сайжруулах ажлыг нэг жилийн дотор хийх боломж байдаггүй. Тиймээс жил бүр үе шаттайгаар нэг, хоёр ангийн сурах бичиг шинэчлэгддэг. Арванхоёр жилийн тогтолцоонд шилжих үед сурах бичгийг шинэчлэхэд долоон жилийн хугацаа шаардсан байдаг. Дараа нь 2014 оноос дахиж шинэчилсэн. Тэр сурах бичгийн шинэчлэл энэ жилээр дуусаж байна. Бараг дөрвөн жилийн хугацаа шаардсан. Тиймээс нэг сурах бичгийг хамгийн багадаа гурван жил хэрэглэсэн байгаа юм. Бусад нь дөрвөөс дээш жил болж байж шинэчлэгдэж байна. Одоо бид шинэчлэх ажлыг дахин шинээр зохиох биш, сайжруулах тал дээр анхаарч байгаа юм.

-Бага ангийн хүүхдүүдийн цүнх хүнд байгаа нь сурах бичигтэй холбоотой гэж ярьдаг. Та түүнтэй санал нийлдэг үү?

-Бага ангийн хүүхдүүд сурах бичгээс гадна цүнхэндээ янз янзын зүйл авч явж байгаа учир цүнх нь хүнд болж байгаа юм. Бага ангид  хамгийн ихдээ 7-8 хичээл л ордог. Хичээл нь ээлжээр ордог учир өдөрт гурван ном л авч явах боломжтой юм. Жинг нь жинлээд үзэхэд нэгдүгээр ангийн сурах бичиг килограмм хэдэн зуун грамм л байсан.

-Нэгдүгээр ангийн хүүхэд ямар ямар сурах бичиг авах вэ?

-Нэгдүгээр ангид зургаа, долоон сурах бичиг л байгаа. Бэлтгэл хөтөлбөрт эхний нэг сар явдаг түүний сурах бичигтэй нийлээд долоон сурах бичиг болж байна. Нэгдүгээр ангид: Монгол хэл, Математик, Хүн орчин, Дүрслэх урлаг технологи, Хөгжим, Иргэний боловсрол. Энэ дээр бэлтгэл хөтөлбөрийн хичээл нэмэгдээд долоо болно.

-Шинээр гарч байгаа сурах бичгийн үнийг хэзээ тогтоох вэ?

-Сурах бичиг маань одоо зохиогдож байна. Хэвлэлийн компаниудад тендер зарласан. Нөхөн хангалтын сурах бичиг, шинэ сурах бичиг гэж хоёр төрөл байна. Нөхөн хангалтын сурах бичгийн тендерийг шалгаруулаад бараг дууссан. Шинэ сурах бичгийн хувьд  өнөөдрийн байдлаар үнэлгээ хийгдээгүй байна. Мөн энэ жилийн тухайд багш нарын зөвлөгөөн хийсэнтэй холбоотойгоор хэвлэхээс нь өмнө багш нараар шүүмжлүүлэх ажил хийгдэнэ. Цахим хэлбэрээр хэвлэхээс нь өмнө багш нарт танилцуулж, шүүмжлэлийг нь авсныхаа дараа засаж, сайжруулалт хийгдэх юм. Хичээлийн жил эхлэхээс өмнө хэвлэж амжихгүй. Учир нь хичээлийн жил эхлэх үед цахимаар саналаа авч эхэлнэ. Тиймээс цаасаар хэвлэх үе нь хичээлийн шинэ жилийн дараа хийгдэх юм.

Номын худалдаачдаас шинэ сурах бичгийн талаар тодрууллаа. Номын худалдаачин  н.Болортуяа “Манайд одоогоор шинэчлэгдсэн сурах бичиг байхгүй. Жагсаалт нь ч ирээгүй байна. Өмнөх жилийн арав, арванхоёрдугаар ангийн сурах бичгүүд бий. Жил болгон 15-20 сурах бичиг шинээр хэвлэгдэж ирдэг. Манайд сурах бичиг 2000-5000 төгрөгийн хооронд зарагдаж байна”гэв.

Номын худалдаачин Д.Отгонжаргал “Хуучин номд  үнэ ханш байдаггүй. Ном авсан хүнээсээ хамаараад үнэ нь өөр байдаг. Боловсролын яамнаас жижиг бизнес эрхэлж байгаа бидэн шиг хүмүүсийг ерөөсөө дэмждэггүй. Нэг сурах бичиг аваад, жил хэрэглээд л нөгөө сурах бичиг нь хэрэггүй болж солигддог. “Аз хур”, “Интер ном” хоёрт сурах бичгийн үнэ ноёлчихсон. Би 30-аад жил ном зарж байна. Одоогоос долоон жилийн өмнө бид сурах бичиг худалдаж аваад, яг номын заасан арын үнээр зардаг байсан. Тэр үед үйлдвэрлэгч, борлуулагч нарт харилцан ашигтай байдаг байсан. Харин одоо үед биднийг дамын наймаачин гэж дууддаг. Сурах  бичиг худалдаж авахыг хүсэхэд ганц ширхэгийг л өгдөг. Бид хулгайч нохой шиг таньдаг хүнээ, үр хүүхдүүдээ явуулж хэдэн ном авдаг. Тэгж авсан цөөхөн номоо үнэ  нэмж зарахаас өөр сонголтгүй болдог. Үйлдвэрлэгч нар үйлдвэрийнхээ үнийг тогтоож, бидэнд 20 хувийг нь өгөөд явбал ямар ч асуудалгүй болно. Гучин жил улсаасаа юм авалгүй явсны хариуд дамын наймаачин гэдэг нэртэй болж дууссан. Эцсийн эцэст бидний нэмсэн үнээр зарим номын үнэ эргүүлээд нэмэгддэг нь нууц биш” гэлээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419