Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, цүнхэнд 250 мянган төгрөг зарцуулахаар байна

Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, цүнхэнд 250 мянган төгрөг зарцуулахаар байна

Найман сар гарчихлаа, 20 гаруй хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цүнх, дэвтэр, ном, дүрэмт хувцас гээд хичээлийн хэрэгслийг нь бэлдэж өгөх шаардлагатай болдог. Энэ үеэр томоохон худалдааны төвүүд болон захууд хөл гишгэхгүй зайгүй олны хөлд дарагдаж худалдаачид эрэлтийг ашиглан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тэнгэрт тултал нэмдэг.

Бид энэ удаагийнхаа өдрийн сурвалжлагаар эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлд хэдэн төгрөг зарцуулах тооцоог гаргахаар “Дүнжингарав” худалдааны төв, хуучин номын худалдаа болон “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорьсон юм. Наймдугаар сар дөнгөж гарч буй учраас гадуур сурах бичиг, дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэлийн үнэ өсөөгүй байна. Ирэх долоо хоногоос дээрх бараа бүтээгдэхүүний үнэ бага багаар өсч наймдугаар сарын 15-н гэхэд  нэлээд хэдэн төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг наймаачид хэлж байсан юм. Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн энэ амралтын өдрүүдээр хүүхдийнхээ хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг базаагаарай.

Бид хамгийн эхлээд хичээлийн хэрэглэлийн үнэ ханш мэдэхээр “Дүнжингарав” худалдааны төвөөр орлоо. Дөнгөж найман сар гарч буй болохоор хөл хөдөлгөөн багатай, хүүхдээ хөтөлсөн аав, ээжүүд мэр сэр тааралдана. Энд жил бүрийн намар бичиг хэргийн өргөтгөсөн худалдаа болж хичээллийн хэрэглэл, цүнх, дүрэмт хувцас зэргийг нэг дороос авах боломжийг эцэг, эхчүүдэд олгодог. Энэ долоо хоногийн байдлаар тус худалдааны төвд хичээлийн хэрэглэл дараах үнээр борлуулагдаж байна.

  1. 12 хуудастай дэвтэр- 190-210 төгрөг
  2. 12 хуудастай зурагтай дэвтэр- 250-270 төгрөг
  3. 24 хуудастай дэвтэр- 400-420 төгрөг
  4. 36 хуудастай дэвтэр- 500-510 төгрөг
  5. 48 хуудастай дэвтэр-700-750 төгрөг
  6. 60 хуудастай дэвтэр- 800-830 төгрөг
  7. 96 хуудастай дэвтэр- 1200-1300 төгрөг
  8. Зургийн дэвтэр- 500-6500 төгрөг
  9. Цаасны цавуу- 350-3500 төгрөг
  10. Цаасны хайч- 650-7500 төгрөг
  11. Харандаа- 300-1500 төгрөг
  12. Үзэг- 200-4000 төгрөг
  13. Баллуур- 500-3000 төгрөг
  14. Сампин, савх- 1000-6000 төгрөг
  15. Дэвтрийн хавтас- 50-60 төгрөг
  16. Усан болон тосон харандаа- 2000-12000 төгрөг
  17. Өнгийн харандаа, палмастир- 2000-23000 төгрөг
  18. Үзэгний сав-1000-32000 төгрөг
  19. Баримлын шавар-1600 төгрөгөөс дээш үнээр борлуулагдаж байна.

hicheeliin heregsel

Өнгө алаглуулан өлгөсөн хүүхэлдэйн киноны баатрын зурагтай цүнхнүүд 25-50 мянган төгрөгийн үнэтэй. Харин дунд, ахлах, оюутнуудад зориулсан даавуун, арьсан үүргэвчүүд 25-120 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна. Мөрөвч болон урд хэсэгтээ гэрэл цацруулагчтай Солонгос улсад үйлдвэрлэсэн үүргэвчийг нэгдүгээр ангид элсэн суралцах хүүдээ авахаар зогсож буй Ж.Пүрэвсүрэнтэй таарлаа. Тэрбээр “Гурван хүүгийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж явна. Одоогийн байдлаар бага хүүдээ дэвтэр, үзэг, харандаа гээд хэрэгтэй зүйлсийг нь авахад нийтдээ 25 мянган төгрөг боллоо. Одоо цүнх, гутал, сурах бичиг, дүрэмт хувцасыг нь авах дутуу байна. Бүтэн жил хэрэглэх учраас гайгүй чанартай юм аваад өгчих юмсан гээд үнэ ханш судлаад явж байна. Ер нь нэг хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлдэхэд ойролцоогоор 250 мянган төгрөг болох байх гэж төлөвлөж байна. Энэ байдлаараа нөхөр бид хоёрын цалин гурван хүүхдийнхээ хичээллийн хэрэглэлийг бэлдэхэд хаанаа ч хүрэхгүй юм шиг байна. Өнгөрсөн жил дунд хүүдээ монголд үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцас худалдан авч өгсөн. Гэтэл бөөгнөрч ноолроод, хавийн хогийг хамж өөртөө авчирч наагаад их хэцүү юм билээ. Энэ жил “Нарантуул” захаас Хятадаас орж ирсэн дүрэмт хувцас авч өгнө гэсэн бодолтой байгаа” гэв.

hicheeliin heregsel

-ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ДҮРЭМТ ХУВАСНЫ ҮНЭ 20 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ ГЭВ-

Ингээд “Дүнжингарав” худалдааны төвөөс гарч түм түжигнэж бум бужигнасан “Нарантуул” олон улсын худалдааны төв рүү ороход хичээлийн шинэ жилийн худалдаа наймаа аль хэдийн эхэлжээ. Энэ жил өмнөх жилүүдэд хэрэглэж байсан загвар бүхий дүрэмт хувцасыг сурагчид өмсөнө. Гэвч загварыг нь дууриалган эсгүүрээр нь чанаргүй материалаар хятадад үйлдвэрлэн хилээр оруулж ирсэн дүрэмт хувцасыг “Нарантуул” олон улсын худалдааны төв дээр зардаг. Уг нь салбар яамнаас дүрэмт хувцас үйлдвэрлэгчдэд хөвөрдөггүй, хөвөн даавуун материалтай, хоёр жилийн эдэлгээ даах ёстой зэрэг шаардлага тавьдаг. Тэр ч утгаараа сурагчийн дүрэмт хувцас үйлвэрлэх эрхийг аж ахуйн нэгжүүдэд тендерээр олгодог. Үйлдвэрлэгчдийн ярьж буйгаар “Урд хөршид үйлдвэрлэгдсэн дүрэмт хувцас материал нь бөөсөрч, эдэлгээ даахааргүй байдаг бөгөөд үнийн хувьд харьцангуй хямд учраас худалдан авагчид байсаар байна” гэж ярьдаг. Гэвч бодит байдал дээр иргэд зах дээр зарж буй дүрэмт хувцасыг бөөсөрч ноолордоггүй, чанар эдэлгээ сайн даадаг, үнийн хувьд боломжийн” хэмээн худалдан авдаг. Жишээлбэл,

  1. Бага ангийн хөвгүүдийн дүрэмт хувцас дөрвөн хос нь - 55 мянган төгрөг
  2. Бага ангийн охидын дүрэмт хувцас гурван хос нь- 45 мянган төгрөг
  3. Дунд ангийн хөвгүүд, охидынх- 65 мянган төгрөг
  4. Ахлах ангийн хөвгүүд, охидынх 75 мянган төгрөг

Энэ жил “Батзүү”, “Өүлэн менч”, “Төмөрт трейд”, “Шилмэл трэйд” зэрэг компани дүрэмт хувцас үйлдвэрлэх эрхтэй байгаа. БСШУСЯ-наас загвар, стандартыг тодорхойлж өгсөн учраас дүрэмт хувцасыг ижил үнээр борлуулах ёстой гэж заасан. Гэвч аж ахуйн нэгжүүд үндсэн материалуудаа Япон, Солонгос зэрэг орноос оруулж ирсэн хэмээн эцсийн бүтээгдэхүүнийхээ үнийг өөр, өөр тогтоодог байна. Энэ нь эргээд хятадад үйлдвэрлэсэн, өнөөх стандартын бус дүрэмт хувцаснаас ялгах хамгийн гол үзүүлэлт болох үнийн зөрүүг үүсгэдэг аж. Тухайлбал, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн худалдаачид дүрэмт хувцсаа багцаар нь үндэсний үйлдвэрлэгч нараас 30 мянган төгрөгөөр хямд зардаг юм байна.

hicheeliin heregsel

Баянзүрх дүүргийн иргэн Б.Болорчимэг: “Нарантуул” зах дээр зарж буй дүрэмт хувцасыг чанар муутай материалаар хийдэг хүүхдэд харшил үүсгэдэг гэж яриад л байхын. Гэвч би насаараа Хядад улсад үйлдвэрлэсэн хувцас өмслөө муудсан юм алга л байна. Үндэсний үйлдвэрлэгч гэхээрээ л бараа бүтээгдэхүүн нь тэнгэрт тулсан өндөр үнэтэй байх юм. Гэвч иргэдийн бодит байдал ямар байгаа вэ гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Жишээлбэл би үндэсний үйлдвэрлэгч гэх хэдэн компаниас нэгдүгээр ангийн хүүдээ дүрэмт хувцас худалдаж авахаар судалж үзэхэд хамгийн багадаа 81 мянган төгрөг болохоор байсан. Гэтэл зах дээр 55 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр бид үнэ хямдыг нь л сонгоно шүү дээ” гэлээ.

hicheeliin heregsel

-СУРАХ БИЧГИЙН ШИНЭЧЛЭЛ ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД САНХҮҮГИЙН ДАРАМТ ҮҮСГЭЖ БАЙНА-

Эцэг эхчүүд дэвтэр үзэг, дүрэмт хувцас, гутал оймсны асуудлыг арайхийн цэгцлээд  араас нь сурах бичигний эрэлд морддог. Сургуулиудад тодорхой тооны номын нөөц байдаг ч түүнийгээ гачигдалтай хүүхдүүдэд голчлон олгодог учраас үлдсэн сурагчид сурах бичгээ худалдаж авахаас өөр аргагүй. Бидний хэлж заншснаар арслантай гүүрний хажууд байрлах хуучин номын худалдааны төвөөр ороход хөл хөдөлгөөн ихтэй хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд олон харагдав. Энэ жил ерөнхий боловсролын 186 нэрийн сурах бичгээс 24 нэрийг нь шинээр хэвлүүлж байгаа нь эцэг, эхчүүдэд хүндээр тусч байна гэдгийг номын худалдаачид хэлж байв. Үүнээс гадна жил бүр сурах бичиг солигдож, агуулга нь өөрчлөгддөг нь эцэг, эхчүүдэд, эдийн засагт хүндрэлтэй байдаг. Мөн сурах бичгүүд алдаатай хэвлэгддэг, хүртээмжгүй байдаг гэдгийг олон хүн хэлж байв. Хуучны үе шиг нэг номыг удаан хэрэглэдэг, хэрэглэж байсан номоо дүү нартаа үлдээж болдог байсан бол их сайн байна гэх саналыг уулзсан хүн бүр хэлж байв.

hicheeliin heregsel

Өнгөрсөн жил сурагчид хоёр удаа сурах бичигээ худалдаж авчээ. Учир нь найман сард хэвлэгдсэн байх ёстой сурах бичиг арваннэгдүгээр сард хэвлэлтээс гарч сурагчид багш нарынхаа шахалтаар шинэ сурах бичиг дахин худалдаж авахаас өөр аргагүй болсон аж. Одоогийн байдлаар хуучин сурах бичиг 2000-3500 төгрөгийн хооронд зарагдаж байна. Мэдээж наймдугаар сарын 15-наас хойш үнэ нь хэд дахин өсч хамгийн хямдхан нь 5000 төгрөгийн үнэтэй болно. Тухайлбал, нэгдүгээр ангид элсэн орох сурагчид зургаан номоо ойролцоогоор 15 мянган төгрөгөөр худалдаж авахаар байна. 

Улсын төсвөөс сурах бичиг хэвлүүлэхэд жилд 4-5 тэрбум төгрөг зарцуулдаг. Үүнд багтааж шинээр зохиож байгаа болон аймаг нийслэлээс ирүүлсэн мэдээллийн дагуу сурах бичгийг захиалж, нөхөн хангалт хийж байгаа. Салбар яамнаас холбогдох дүрэм журмын дагуу зохицуулалт хийж сурах бичгийн түрээсийн журам гаргаж хэрэгжүүлэхээр болсон.. Ингэснээр номын сангаар дамжуулан сурах бичгээ түрээсийн журмаар ашиглах боломж сурагчидад энэ жил үүсч буй юм.

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419