Кардан гол нь хөдөлгүүрээс гарч байгаа хүчийг урд эсвэл хойд хөтлөгчид дамжуулах үүрэгтэй.
Кардан голын эвдрэлийн шинж тэмдгүүд
- Хаазлах, араа солих, ухрахад хяхтнах дуу гарах
- Явдал дунд час гэх дуу гарах
- Явдал дунд автомашин дэржигнэх
Кардан голын талаарх зөвлөмжүүд
- Хөдөлгөх хүчийг урд болон хойд дугуйд хүргэж буй эд ангиуд кардан голтой харилцан ажилладаг.
- Кардан гол нь дифференциалд холбогдож хойд тэнхлэгийн дээшлэх доошлох хөдөлгөөнд зохицуулагдахын тулд голдоо уян холбоостой байж болно.
- Тээврийн хэрэгслийг хэрхэн жолоодохоос хамаарч кардан голын байрлах өнцөг хэт ихээр өөрчлөгдөх тохиолдолд дэржигнэх дуу гарч болзошгүй.
- Дөрвөн дугуй хөтлөгчтэй тээврийн хэрэгсэлд хойно, урдаа кардантай байдаг.
Эх сурвалж: cardoctor.mn