Даншиг наадмын үеэр Хүй долоон худагийн чиглэлд автобус үйлчилнэ
Хүй долоон худагт энэ сарын 04-05-нд болох "Даншиг наадам-Хүрээ цам 2018" шашин соёлын наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас иргэдэд үйлчлэх тусгай автобус гаргажээ.
Уг автобус нь энэ сарын 04-05-нд “Хүй 7 худаг – 5 шар” чиглэлд 08.00-21.30 цагийн хооронд 10-25 минутын давтамжтайгаар үйлчлэх аж. Үнийн хувьд том хүн 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих боломжтой юм. НЗДТГ, Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж буй "Даншиг наадам-Хүрээ цам 2018" шашин соёлын наадмын албан ёсны нээлт энэ сарын 04-нд 11.00 цагт болно.