Хятад гадаадын худалдан авалтын хяналтыг чангатгана

2018-08-02, 09:16 Цаг үе 960 0
Хятад гадаадын худалдан авалтын хяналтыг чангатгана

Хятадад бүртгэлтэй компаниудад стратегийн багц авах хүсэлтэй гаднынхныг худалдааны яамны шинэ журмын дагуу үндэсний аюулгүй байдлын үүднээс өргөн хүрээнд шалгахаар шийдвэрлэжээ.

Энэ нь Хятадууд эмзэг технологи худалдан авч буйг хязгаарлах өрнөдийн хүчин чармайлтад Бээжин хариу барихаар бэлтгэж буйн илрэл юм. Өнөөгийн хөрөнгө оруулалтын журамд оруулах өөрчлөлтийг даваа гарагт нийтэлснээс үзэхэд хятад дахь гаднын хөрөнгө оруулалтыг хянах цар хүрээг өргөтгөх аж. Үүний өмнөхөн АНУ, Их Британи, Герман улсууд гаднын группүүд дотоодын компанийг өөртөө нэгтгэх боломжийг хумих арга хэмжээ авсан. Уг алхам Хятадын худалдан авагчдыг онилсон нь илэрхий байв. Бээжин АНУ-тай худалдааны дайн хурцдаж байгаа үед нэгдэх үйл явцын хяналтыг хөшүүрэг болгон ашиглах бодолтой байна. АНУ-ын гаднын хөрөнгө оруулалтын хороо сүүлийн үед үндэсний аюулгүй байдал гэх шалтгаанаар Хятадын компаниудын Америк дахь хэд хэдэн худалдан авах хүсэлтийг батлахаас татгалзсан. Гэвч Бээжин гаднын хөрөнгө оруулалтад тавих бусад саад хоригийг бууруулах хуулийн төсөл санаачлаад буй.

Тухайлбал Хятадад бүртгэлтэй компанийн стратегийн багцыг худалдан авахын тулд гаднын хөрөнгө оруулагч доод тал нь 100 сая ам.долларын хөрөнгөтэй байх ёстой гэсэн босгыг доошлуулж 50 сая болгосон байна. Түүнчлэн худалдан авсан хувьцааг цоожлох хугацаа гурван жил байсныг хоёр жилээр багасган тогтоожээ. Нэмэлтийн талаар олон нийтийн саналыг наймдугаар сарын 29-н хүртэл авах аж. Бээжин дэх Trivium зөвлөх фирмийн шинжээч Эндрю Полк “Уг алхам хятадын хоёр хандлагыг тусгаж байна. Санхүүгийн нээлттэй байдлыг нэмэгдүүлэх болон эдийн засгийн аюулгүй байдал. Коммунист нам гаднын хөрөнгө оруулалтад юуг зөвшөөрөх, юуг эс зөвшөөрөх талаар тодорхой шугам татахыг зорьж буй бололтой” гэжээ. Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын хөрөнгө оруулалтад шинэ хатуу дэглэм тогтоохыг хойшлуулсан боловч АНУ-ын хууль тогтоогчид үндэсний аюулгүй байдлын хяналтын журмыг чангатгасаар байгаа. Ноён Д.Трамп Хятадыг оюуны өмчийн хулгайд буруутгаж, экспортод нь нэмэлт тариф тогтоохоор заналхийлэхийнсацуу Хятадын Засгийн газар гадаадаас илүү хөрөнгө оруулалт татахыг эрмэлзэж байна.

Нэрээ хэлэхийг хүсээгүй Хятадын хөрөнгийн менежер гаднын хөрөнгө оруулагчдын хувьцаагаа хадгалах хугацааг багасгах саналыг шүүмжлэв. Тэрбээр “12 сар гэдэг бол стратегийн хөрөнгө оруулалтын хувьд маш богино хугацаа. Энэ нь гаднын хөрөнгө оруулагчдад хялбархан гарч явах боломж олгоно” гэжээ. Трампын засаг захиргаа одоогийн байдлаар Хятадаас ирэх 34 тэрбум ам.долларын өртөгтэй импортод шийтгэх тариф ногдуулаад байгаа. Зуны эцсээр дахиад 16 тэрбум ам.долларын барааны тарифыг өсгөхөөр төлөвлөжээ. Ноён Д.Трамп Хятадаас ирдэг жилийн нийт импорт болох 500 тэрбум ам.долларын бараанд тариф ногдуулна хэмээн сүрдүүлсэн. Дөрөвдүгээр сард хоёр худалдааны зөрчлийг намжаах асуудлаар хэлэлцээ хийсний дараа санхүү болон автомашины салбарт гаднын хөрөнгө оруулалтын саадыг багасгана хэмээн мэдэгдсэн. Уг асуудлаар Хятадын гадаад хэргийн сайд Ван И ярихдаа “Хятад улс худалдааны дайныг хүсэхгүй байна. Харилцан яриа, хэлэлцээнд манай үүд хаалга үргэлж нээлттэй” гэсэн юм.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419