Монгол орноороо аялахыг хүссэн хүмүүст өгөх нөхөрсөг 7 зөвлөгөө

Монгол орноороо аялахыг хүссэн хүмүүст өгөх нөхөрсөг 7 зөвлөгөө

Долдугаар сарын 31 хоногт нийт 7000 км замыг машин, автобус, морь, явганаар туулж аяллаа. Гэр бүлээрээ, гадны жуулчид, найз нөхөдтэйгөө хамт давхилаа. Тэгэхээр би долоон өгүүлбэр холбох нь зөв биз ?

1. БЭЛТГЭЛ ! Монгол Улс бол түрийвчтэй мөнгө л байхад бүх юм нь бэлэн Хонконг, Бээжин биш, юу ч бодолгүй цүнхээ үүрээд гараад явчихдаг газар ч бас биш билээ. Зам төөрч хөдөө хээр хононо, хүнс, бинзен дуусна, бороо бүр цас ч гэнэт орж мэднэ … Машин унааны бүрэн бүтэн байдал, GPS /Бидэнд бол Offline ажилладаг MAPS ME App маш их тус болсон/, запас дугүй гэх мэт бэлтгэл ажил маш чухал. Хүмүүс наад захын аяны сандал, чийгний гудсаа мартаж орхидог /Хамгийн хямдхан боломжийн газар нь "Sunday" төвийн нэгдүгээр давхар юм шиг байна лээ. Мишок 30-60 мянга, сандал 18-30 мянга, чийгний гудас 35-50 мянган төгрөг/ Бүгдийг тоочих боломжгүй тул зүгээр л бэлтгэлээ сайн хангаарай. Нэмж хэлэхэд Увс аймгийн захаас худалдаж авч болох жүүс, бэлэн гоймонг Улаанбаатараас чирч очих хэрэггүй, ачааны нэмэр. Одоо бүх аймгийн төв Улаанбаатарт байдаг хүнсийг зардаг болсон. 
 

2. МАРШРУТ. Зам ба цаг хугацааны тооцоо. Өдөрт дээд тал нь 400 км явбал зохимжтой гэж харлаа. Монголын замд км/цагаар үүнийг хэмжихэд тун хэцүү. Бид Баян-Өлгийд 12 км газрыг 1 цаг 30 минутанд туулж байлаа. Тэгэхээр засмалаар хэд явах, шороогоор хэд явах, шороон зам нь сайхан дардан цагаан эсвэл чулуу шавар дэржигнүүртэй юу, жижиг машин хаагуур явах ёстой гэх мэт нутгийн хүмүүсээс зам асуухдаа нарийн асууж тодруулсан нь дээр. Манай хөдөөнийхөн бол “Өө энүүхэнд” гэдэг үгийг ашиглах их дуртай. Тэр нь бидний хувьд хэр энүүхэнд байх эсэхийг хэн ч таашгүй. Яг одоо бол баруун аймаг руу Завхан аймгийн Тосонцэнгэл сум хүртэл хар засмал зам холбогдсон байгаа. 
 

3. ЭКО АЯЛАХ. Энэ бол хамгийн чухал хэсэг! Бүгд л сошиалаар хог, архины талаар ярьж байгаа тул нэмж үглэх нь илүүц биз. Гэхдээ бид хамаагүй дээрдсэн. Ер нь бол олуулаа явж байгаа тохиолдолд нэг хөөрхөн жижиг хүрз авчих, чадвал жижигхэн “Майхан жорлон” авчих /Тэрэндээ шүршүүртэй баллон өлгөөд бүр гоё усанд орж ч болно, үнэ нь хямдхан/. Хүрзээрээ тэгш өнцөгт нүх ухаад бие засах бүртээ ухсан шороогоо асгаад таглаад бай. 00-ийн цаас байгальдаа шингэхэд асуудалгүй. Ямар ч үнэргүй, их тансаг. Хогийг бол мэдээж уутанд хийгээд хамгийн ойр тааралдсан суурин газрынхаа хогийн цэг дээр хаяад яваад байна. Итгэнэ үү, үгүй юү өөрсдөө мэд. Гэхдээ ингэж байгалиа хайрлаж явахад байгаль бидэнд хамгийн сайхнаа өөрөө үзүүлж, үүл бороогоо түр зуур татан, од мөнх цастыг харамгүй харуулж, бороо хур тойрч гараад байх шиг санагдсан шүү. Чи байгалийг хайрлавал тэр чамайг ивээнэ.
 

4. АМЬД ХАРИЛЦАА. Шил архины оронд уут чихэр аваад явахад чамд баяр жаргал ирнэ. Аль болох малчин ардтай, нутгийн хүмүүстэй нөхөрлөж явахыг бод. Хүүхдүүдэд хөөрхөн бэлэг, дэвтэр, харандаа бэлдэн, нутгийн улстай мэнд ус мэдэж нөхөрлөж явахад аялал өөрөө “Амьтай” болно. Ингэх тусам монгол ахуйгаа улам илүү таньж хайрлах болно. Бид "Монгол Монгол" гэдэг ч муухан жуулчнаас дор л Монголоо мэдээд байх шиг санагдах үе олон. Түүнээс гадна хамт аялах багаа зөв бүрдүүлэх нь өөрөө бараг аяллын тал хэсэг нь. Санаа нийлэхгүй хүмүүстэй сайхан газрыг зориод бас нэмэргүй. Хүн бүрийн сонирхол, аяллын зорилго ондоо байдаг учраас анхнаасаа нэг зорилготой баг бүрдүүлэх нь маш чухал. Байгальд очоод юу ч үзэхгүй, байнга архи уугаад өдөржин шартаж явдаг хүмүүс байдаг. Тэд бол чиний хүсэж байгаа баг, аяллын нөхөр биш байх. 
 

5. ГЭРЭЛ ЗУРАГ ҮЛДЭНЭ. Хүн болгоны очиж яг ижилхэн өнцгөөс зургаа авахуулдаг Хэцүү хад, Хар нуурын эрэг, сошиал моодноос илүү “Зөвхөн чиний аяллын зураг"-ийг буулгах нь цорын ганц ба нандин. Чи хэн нэгэнд тэр газарт очсон гэдгээ баталж сошиал дээр тавих зорилготой, албатай биш бөгөөд зөвхөн чиний мэдэрч буй мэдрэмж, чамд л тохиолдсон “Учрал тохиол” чухал гэдгийг ойлгох ёстой. Одоо бол утсаараа ч кино хийдэг болсон үе. Гар утасны жижиг хөл худалдаж аваад бүтээлчээр залхууралгүй тэр сайхан мөчүүдийг мөнхөлж явах нь сүүлд өөртөө баярлах шалтгаан болно. Дээрээс нь нэг зүйл нэмж хэлье. Аливаа газрын талаар зураг хараад өндөр хүлээлттэй явах хэрэггүй шүү. Очиход их өөр байх тохиол маш олон. Энэ бол мэргэжлийн гэрэл зурагчдын тарьсан балаг.
 

6. БЭРХШЭЭЛ БОЛ АЯЛАЛ. За нэг сайхан газар үзье гэтэл хоёр өдөр битүү бороо орлоо гэж бодъё. Тэр бол АЯЛАЛ юм. Жишээ нь Улаагчны хар нуур миний дурсамжинд бүрхэг нүүгэлтсэн үүлтэй, далай мэт давалгаатай, хүйтэн, сүртэй тийм газар байлаа. Юун нөгөө нар шарсан элсэн далайн эрэг. Бас нэг ийм яриа байдаг. Хэрвээ байгаль чамд сайхнаа үнэхээр үзүүлэхгүй байвал дараа дахин зорьж ирээрэй гэсэн урилга гэж. Бодоод үзээрэй. 
 

7. БҮҮ ЯАР. Чи бол монгол хүн. Энэ улсын эзэн, энд амьдардаг, бас энэ жил үхэх байгаа биш. Нэг аяллаар учиргүй бүгдийг үзэх гэсний хэрэггүй. Нэг газар үнэхээр гайхамшигтай сайхан байвал юу ч хийхгүй аль нэг маршрутыг цуцлаад бүтэн гурав хоног хэвтэхэд юу ч алдахгүй. Бүтэн өдөр давхиж нэг сайхан газар ядарч үхэх байгаа амьтан очоод, ямар ч кайфгүй хүчилсэн инээдээр хоёр зураг даруулаад цааш хөдлөх бол туршлагагүй аялагчдын хийдэг ажил. Бүү давт. Монгол Улсыг 10 хэсэгт хуваагаад 10 жил аялсан ч дуусашгүй шинэ, гайхамшгийн далай.

За тэгээд одоо л Монголд зун эхэлж байна. Зуншлага ид байна, зам бороо үерийн усанд их эвдэрсэн ч голохооргүй сайхан засмал холбогдсон. , өмнө нь хүмүүсийн бүтэн өдөр туулдаг байсан замыг гурван цагт явдаг болсон. Газрын сайхныг холоос ч хайх хэрэггүй, дутуу л үздэг болохоос Тэрэлж ч гүн рүүгээ гайхам сайхан газар байдаг. Байгальд ээлтэй аялцгаая! Амжилт хүсье!

Ganjavkhlan Chadraabal

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419