Европын холбоо хоригийн жагсаалтдаа ОХУ-ын зургаан компанийг оруулсан талаар тус холбооны албаны ёсны цахим хуудаст мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжлав.
Европын холбооны Зөвлөл “Крым, Севастополыг хууль бусаар авсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа арга хэмжээний нэг хэсэг болгон Керч гүүрийг барьж байгуулах нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг доройтуулж буй үйл ажиллагаа" гэж үзжээ.
Хоригт орсон компаниудын жагсаалтад "Стройгазмонтаж-Мост", "ВАД", "Залив" барилгын үйлдвэр, "Мостотрест", "Гипростроймост" институт, "Стройгазмонтаж – СГМ Груп" багтсан байна.