Б.Мөнхзаяа: Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхэд хувилбарт сургалтад хамрагдах боломжтой

Б.Мөнхзаяа: Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхэд хувилбарт сургалтад хамрагдах боломжтой

Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн цахим бүртгэл өнгөрсөн сарын 25-нд эхэлсэн. Бүртгэлтэй холбоотойгоор үүсч буй асуудлын талаар нийслэлийн Боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяагаас тодрууллаа.

Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлсэн эхний өдөр 31354 хүүхэд бүртгүүлсэн бол өчигдөр /2018.7.31/ 11.00 цагийн үед нийт 51 мянга орчим хүүхэд бүртгүүлсэн байлаа. Бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn цахим хаягаар явуулж байгаа бөгөөд бүртгэлтэй холбоотой мэдээлэл, холбогдох утас тус сайтад мөн байршуулжээ.

-Цахимаар бүртгүүлэх үед регистрийн дугаараа зөв оруулсан байтал “Бүртгэлгүй байна. Регистрийн дугаараа шалгаад дахин оруулна уу” гэсэн хариу гарч ирж байгаа тохиолдолд яах вэ?

-Энэ тохиолдолд хоёр зүйлээс шалтгаалсан байж болно.

Нэгдүгээрт, эцэг, эх нь орон нутгийн харьяалалтай буюу нийслэлийн харьяалалгүй бол цахим бүртгэлд мэдээлэл гарч ирэхгүй. Цахим бүртгэл нь зөвхөн нийслэлийн иргэдэд харьяалалтай. Хоёрдугаарт, шилжилт хөдөлгөөн хийхдээ хуучин хорооноосоо хасалт хийлгээгүй, мөн шинэ хороондоо бүртгэл хийлгээгүй байж болно.

Шилжилт хөдөлгөөн хийсэн хүн цахим бүртгэлд хамрагдахдаа 1-2 хоног хүлээх шаардлагатай. Хасалтаа хийчээд, нэмэлт хийлгээгүй байх үедээ бүртгүүлэх гэж оролдсон байж болно.

-Хуучин хаяг дээр бүртгэлтэйгээр гарч ирж байгааг өнгөрсөн баасан гариг гэхэд хэвийн болгоно гэж байсан ч байдал хэвээр байх юм?

-Бүртгэл эхлэхэд буюу долдугаар сарын 25-нд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой шинэчилсэн бүртгэл хийгдээгүй тохиолдол байсан. Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас авдаг. Үүнээс хоёр хоногийн дараа буюу долдугаар сарын 27-нд мэдээлэл бүрэн шинэчлэгдсэн. Тиймээс хуучин бүртгэлээс хасалт, шинэ харьяалалд бүртгүүлсэн бол ямар ч асуудалгүйгээр бүтгүүлэх боломжтой. Одоо ийм асуудал үүсч байгаа бол хуучин харьяаллаас хасалт хийлгээгүй байж болох юм. Зарим иргэн шинэ хаяг дээрээ бүртгүүлчихээд хуучин хаягаасаа хасалт хийлгээгүй байдаг. Иргэн шилжилт хөдөлгөөн хийсэн бол хуучин хорооноосоо бүртгэлээ хасуулж, шинэ хороондоо дахин бүртгүүлэх ёстой юм. Нийслэлийн Мэдээлэл технологийн газар Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг өдөр бүр авч, шинэчлэл хийж байгаа. Хасалт, болон шинэ бүртгэлээ хийлгэсэн л бол энэ ямар ч саадгүйгээр бүртгүүлж болно. Ийм асуудал гарч байгаа бол 11-330844 дугаарын утсанд холбогдож, лавлаж болно. Түүнээс биш tsetserleg.ulaanbaatar.mn сайтад хандахдаа иргэд өөрсдөө хаягийн мэдээллээ нэмж, хасах боломгүй.

-Танайд иргэдээс олон асуулт ирж байгаа байх. Эдгээрээс зонхилон ирж байгаа асуултад хариу өгөхгүй юу?

-Нэгдүгээрт, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал их ирдэг. Тухайлбал, шилжиж буй хүүхдийн харьяалал дагуу хамран сургах тойргоос нэг л цэцэрлэг сонгогдоно. Сонгосон цэцэрлэгт тухайн насны хүүхдийн элсэлт “0” гэж гарч ирж байвал цэцэрлэг дүүрсэн, шинээр хүүхэд элсүүлэх боломжгүй гэсэн үг.

Түүнчлэн ээж нь харьяаллаа өөрчилсөн ч хүүхэд нь автоматаар хуучин харьяалалд бүртгэгдсэн байдаг. Тиймээс гэр бүлийн гишүүдийнхээ харьяаллыг дахин шалгах хэрэгтэй байна. Мөн иргэдээс “Цахим бүртгэлд бүртгүүлж чадахгүй байна, та бүртгээд өгөөч”, “Бүртгэл баталгаажсан эсэхийг шалгаад өгөөч”, “Бүртгэлийн дугаараа мартчихлаа”, “Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал лавлах 330844 дугаарын утас руу яаж залгах вэ”, “Нууц үг нь яг хаана нь гарч ирээд байна” гэсэн асуулт их ирж байна. Иргэдээс өөрсдөөс нь шалтгаалах ийм зүйл бидний ачааллыг нэмэгдүүлж байна.

-Хаяг өөрчлөгдсөнөөс болоод цэцэрлэггүй үлдэж байгаа хүүхдийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-Шинэ харьяаллын дагуух цэцэрлэгт шинээр хүүхэд элсүүлэх боломжгүй бол тухайн хүүхэд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах боломжгүй болж байгаа. Төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхэд хувилбарт сургалтад хамрагдаж болно. Хувилбарт сургалтад богиносгосон цагаар буюу дөрвөн цагаар хамрагдах боломжтой байдаг. Харьяаллын дагуух тухайн цэцэрлэгт хувилбарт сургалт байгаа эсэхийг, хэзээ хичээллэхийг асууж тодруулаад хамрагдах боломжтой. Түүнчлэн дээрх хүүхэд хувийн цэцэрлэгт хамрагдаж болно. Мөн Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүүхдэд бид өнгөрсөн сард зайны сургалт явуулсан. Ийм төрлийн сургалтад хамруулж болно.  

-Улсын цэцэрлэгийн ачаалал стандартаас хоёр дахин их байхад хувилбарт сургалт зохион байгуулах боломжтой гэж үү. Цэцэрлэг бүрд ийм сургалт зохион байгуулах үүрэг өгдөг юм уу. Хувилбарт сургалт хэр удаан үргэлжилдэг вэ?

-Хувилбарт сургалтыг тухайн цэцэрлэгийн хүсэлтийн дагуу сайдын тушаалаар, нэмэлт санхүүжилт гарган зохион байгуулдаг. Ингэхдээ цэцэрлэгийн зааланд нийт 200 цагийн хичээл ордог юм. Өөрөөр хэлбэл, тухайн цэцэрлэг хүсэлт гаргасан тохиолдолд хувилбарт сургалт хичээллэдэг.

-Хичээлийн шинэ жилд таван цэцэрлэг ашиглалтад орж, түүнд 1000 гаруй хүүхдийг элсүүлнэ гэж байсан. Ашиглалтад орох хугацаа хэтэрч, 1000 гаруй хүүхэд цэцэрлэггүй үлдэх юм биш биз?

-Төлөвлөгөөний дагуу есдүгээр сарын 1-нд ашиглалтад орох таван цэцэрлэгт 1035 хүүхдийн элсэлт авч байгаа. Бүх ажлыг төлөвлөсөн тул ийм төрлийн асуудал гарахгүй. Тухайлбал, шинээр ашиглалтад орох 146 дугаар цэцэрлэгт хамран сургах тойргийн дагуу Баянзүрх дүүргийн 25, 115 зэрэг ойр орчмын цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхэд автоматаар хамтрагдаж байгаа. Цахим бүртгэлд хамрагдах боломжтойгоор мэдээлэл оруулсан гэсэн үг.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419