Засгийн газар Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын асуудлыг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэхээр товлосон байна. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт болон Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын асуудлыг хэлэлцэх аж. Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Багануурын 700 мВт-ын цахилгаан станцын төсөл багтжээ.