Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийг түр зогсоожээ
Өмнөговь аймгийн Ханбогд суманд усархаг бороо орсны улмаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг хаагаад байгаа аж. “Гашуунсухайт автозам” компанийн гүйцэтгэх захирал Ц.Болдтой утсаар холбогдож нөхцөл байдалтай холбогдуулан ямар арга хэмжээ авч байгаа талаар тодрууллаа.
Тэрбээр “Ханбогдод өчигдөр /20187.29/ 10.00 цагаас эхлэн бороо орсон. Борооноос үүдэн үер бууж, Гашуунсухайт чиглэлийн автозам сэтэрч, машин явах боломжгүй болсон. Тиймээс Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийг түр зогсоогоод байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор түр зам гаргаж байгаа. Түр замын ажлыг маргааш гэхэд ашиглалтад оруулахаар шахан ажиллаж байна. Түр зам ашиглалтад орвол нүүрс тээврийн машиныг энэ замаар явуулах юм” гэлээ.