48:24
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт долоодугаар сарын 26-ны орой үзүүлэхээр ирсэн хүн жижүүр эмчийг зодож танхайрсан байна. “Зүрх салгалаад байна” гэсэн өгүүлэмжтэй 103-аар яаралтай тусламжийн тасагт ирсэн байна. Тухайн хүнийг ирэхэд жижүүр эмч Эрчимт эмчилгээний тасагт хүнд хүн хэвтүүлээд, ЭХО-ны зургийг нь харахаар гарч ирэхэд нь зоджээ. Зодуулсан эмч нь тухайн өдрийн жижүүр эмч байсан бөгөөд түүний уруулыг сэт цохиж, толгой тархи доргисон, нуруу нь хөхөрч улайсан байна.
Одоогоор энэ хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар эмчийг зодож танхайрсан иргэн бага зэрэг архи үнэртүүлсэн, гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан аж.