Хельсинк хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад бэлэглэсэн хөл бөмбөмбөгнөөс тусгай гар утасны сүлжээ дамжуулдаг бичил чип илэрчээ.
Одоогоор энэхүү чипийг уг бөмбөгийг үйлдвэрлэсэн "Adidas" компани AG ball буюу смарт бөмбөг үйлдвэрлэх үйл явцын нэг хэсэг хэмээн тайлбарлаж байгаа аж. Тус NFC чипиийг бөмбөгний дотор талд, компанийн логон дээр байрлуулсан байжээ.
"Adidas" компанийн зүгээс энэхүү төхөөрөмж хакер, эсвэл дуу чимээ дамжуулах зориулалтгүй хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн энэхүү төхөөрөмж нь бөмбөг үйлдвэрлэхэд нэгдсэн байдлаар тухайн кодын дагуу суурилагддаг учир ямар нэг байдлаар сонсох, чагнах төхөөрөмж болгон өөрчлөх боломжгүй хэмээн мэдээлжээ.
2015 онд "Forbes" сэтгүүлийн мэдээлснээр андройд утсанд байрлах NFC чипийг дахин ачаалж, хамгаалалтад нэвтрэх боломжтой болохыг илрүүлж байсан аж.
Цагаан ордны хэвлэлийн албанаас "Ерөнхийлөгч, болон түүний гэр бүлд ирж буй бүхий л бэлгийг маш өндөр түвшинд шалгаж оруулдаг. Тэрхүү журмын дагуу бөмбөгөнд шалгалт хийсэн" гэв. Гэхдээ бөмбөгийг цаашид Цагаан ордонд байлгах эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна.