АШУҮИС-ийн захирлаар Ж.Цолмонг томилжээ. Тодруулбал, Г.Ганбаатарыг долдугаар сарын 10-нд үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон тушаал гаргасан байна. АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарын хөдөлмөрийн гэрээг цуцалсан, цуцлах гэж байна гэх мэдээлэл удаа дараа гарч байсан ч тэрээр ажлаа хийсээр байсан юм.
Ж.Цолмонгийн хувьд АУИС-ийн Нүүр Ам Судлалын Тэнхимд багш, эрдэм шинжилгээний ажилтан, Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнд Гадаад харилцаа, гадаад төслийн ерөнхий зохицуулагч, Орто-Дент сургалт судалгаа Эмчилгээ Оношлогооны төвийн захирлаар ажиллаж байгаад Эрүүл мэндийн дэд сайдаар тус тус ажиллаж байжээ.