Тэмүжин ба тэнгэр эзэн...
Тэр цагт Тэмүжин хүү Тэнгэр Эцэгтээ мөргөе хэмээн
Товцог өндөр дээр гарч тохмоо дэвсэн хүндэтгэл үзүүлээд
Бүсээ хүзүүндээ зүүж өвдөг сөхрөн тэнгэр өөд ширтээд
Бүхий л зүрх сэтгэлээрээ залбирсан Тэр агуу нэгэн хэн байв?
Тэр бол Өүлэн эхэд мэргэн ухааныг өгдөг Тэнгэр Эзэн
Тэр бол өнчин Тэмүжинг газрын хаан болгодог Тэнгэр Эцэг
Тэр бол өстөн дайснуудыг нь тамтаг болгодог Агуу Нэгэн
Тэр бол үндэстэнг босгож хаадыг нураадаг Тэнгэр Эзэн
Түүний нэрийг төрөөгүй хүүхэд ч мэднэ
Түүний сүрээр арслан бар ч амаа хумхина
Түүний үгээр орчлон тогтнож хүмүүн төрнө
Түүний итгэлээр хаадууд төрж үндэстэн босно
Нурсан Монголын боссон нууц нь Тэр байв
Нууц Товчоонд бичигдсэн учир нь Тэр байв
Азаар хэнийг ч хаан болгодоггүй нь Тэр нэгэн
Ард нь сорилтоор анаж байдаг нь Тэр нэгэн
Тэрхүү сорилтыг Тэмүжин хүү даваад гарсан
Тэнгэрийн ташуур хэмээн түүхэнд нэрлэгдсэн
Тарсан улсаа алтан бумба шиг босгосон
Тамирдсан түмнээ атгасан шагай шиг хураасан
Тэмүжин хүүгийн бишрэх Тэнгэр Эзэнд мөргөмүү
Товцог өндрийн оройгоос тохой дэлгэн мөргөмүү
Сэтгэл зүрхээ хослон хэлээ цөхөртөл мөргөмүү
Сэргэн мандлын төлөө өвдөг сөхөртөл мөргөмүү.
Үндэслэл: Монголын Нууц Товчоо V бүлэг, 149-р зүйлээс:
..Тэр цагт Чингис хаан, Тэнгэр Эцэгтээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч, тохмоо дэлгэж тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбиран өчив:
"Эрэмгий сайнаар эзэн эс боллоо, би.
Эрхт Тэнгэр Эцгийн хайраар эзэн боллоо, би.
Эцэг Тэнгэрийн ачаар эсрэг дайснаа дарлаа, би.
Хамрагч сайнаар хаан эс боллоо, би.
Хан Тэнгэр Эцгийн хайраар эзэн боллоо, би.
Хан Тэнгэр Эцгийн өршөөлөөр харь дайсныг дарлаа, би" гэж мөргөв.
www.asuult.net/ihtuuh/M
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт