Сингапурт амжилттай зохион байгуулагдсан ТРАМП-КИМ нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун “цөмийн зэвсгээс татгалзах болно” хэмээн олон улсад амласан билээ.
Пхеньян цөмийн хөтөлбөрөөс татгалзах шат дараатай алхмуудыг хийж буй юм. Тэгвэл Хойд Солонгос амласан ёсоороо Тончан аймгийн “Сохэ” пуужин хөөргөх талбайг буулгаж эхэлжээ.
Энэ талаар АНУ-ын авсан хиймэл дагуулын зургаас тодхон харагдана.
Уг ажлыг олон улсын шинжээчид хянаж байгаа ч Пхеньян “Хэзээ, ямар аргаар цөмийн зэвсгээсээ татгалзах” нарийн мэдээлэл өгөхгүй байна гэж шүүмжилжээ.
Тус улс өнгөрсөн оны есдүгээр сард түүхэндээ зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн юм. Энэхүү туршилтын дараа НҮБ, АНУ болон Европын орнууд тус улсын эсрэг хатуу хориг хэмжээ авсан билээ.